- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар 474
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ
Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.7-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрыг байгуулсугай.
(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2024 оны 234 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
2."Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дүрэм"-ийг 1 дүгээр хавсралт, "Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын зохион байгуулалтын бүтэц"-ийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
(Энэ заалтыг Засгийн газрын 2024 оны 234 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
3.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын орон тооны дээд хязгаарыг 150 байхаар тогтоосугай.
4.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар байгуулахтай холбогдуулан Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулиар батлагдсан төсөвт багтаан үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд даалгасугай.
5.Энэ тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
