- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 05
Төрийн ордон, Улаанбаатар хот
Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгосугай.
2.Улсын Их Хурлын гишүүн Лхагвын Мөнхбаатарыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
3.Энэ тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
