A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулахад шаардлагатай бичиг баримтын бүрдлийн жагсаалт
Бүлэг: 1979

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2022 оны 12 дугаар сарын 12 –ны өдрийн

А/303 дугаар тушаалын 2 дугаар хавсралт

 

 

Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг ашиглалтад

оруулахад шаардлагатай бичиг баримтын бүрдлийн жагсаалт

 

 

  1. Орд газрыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэл
  2. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ
  3. Тухайн жилийн батлагдсан уулын ажлын төлөвлөгөө
  4. Орон нутгийн захиргаатай хамтран ажиллах гэрээ
  5. Олборлолтын журнал (ашиглалтын үеийн геологи, маркшейдерийн хэмжилт, сар, улирлын гүйцэтгэлийн мэдээ гэх мэт)
  6. Төсвийн хөрөнгөөр хийгдсэн геологи хайгуулын зардлыг нөхөн төлөх гэрээ, төлбөрийн баримт
  7. Технологийн болон хагас үйлдвэрлэлийн туршилтын тайлан, баяжуулалтын алдагдал хаягдлыг өөрсдөө болон хяналтын байгууллагын тогтоосон тайлан, хяналтын байгууллагын өгсөн зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
  8. Уурхайн эдэлбэрийн шав тавиулсан тухай акт
  9. Тэсэлгээний ажил явуулах зөвшөөрөл (Өрөмдлөг тэсэлгээний ажлын паспорт)
  10. Байгаль орчныг хамгаалах тухайн жилийн менежментийн төлөвлөгөө
  11. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын 50%-ийг барьцаалсан баримт
  12. Газар, ус ашиглах гэрээ болон төлбөр төлсөн тухай баримт
  13. Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа
  14. Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө
  15. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, сургалтын бүртгэл
  16. Ажиллах хүчний судалгаа, тэдгээртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ (тухайн орон нутгаас ажиллаж буй ажилчдын ажлын байрны судалгаа)