- Нүүр
- Сайдын тушаал
- Баяжуулах, боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахад шаардлагатай бичиг баримтын бүрдлийн жагсаалт
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2022 оны 12 дугаар сарын 12 –ны өдрийн А/303 дугаар тушаалын 3 дугаар хавсралт
Баяжуулах, боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахад
шаардлагатай бичиг баримтын бүрдлийн жагсаалт
- Үйлдвэр ашиглах техник, эдийн засгийн үндэслэл
- Тухайн жилийн батлагдсан бизнес төлөвлөгөө
- Баяжуулах, боловсруулах, үйлдвэрийн баталгаажуулсан зураг төсөл
- Үйлдвэрийн барилга байгууламжийг Улсын комисст хүлээлгэн өгсөн акт
- Хаягдлын аж ахуйн далангийн баталгаажуулсан зураг төсөл
- Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн журнал (сар, улирлын гүйцэтгэл)
- Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ
- Орон нутгийн захиргаатай хамтран ажиллах гэрээ
- Технологийн болон хагас үйлдвэрлэлийн туршилтын тайлан, баяжуулалтын алдагдал хаягдлыг өөрсдөө болон хяналтын байгууллагын тогтоосон тайлан, хяналтын байгууллагын өгсөн зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
- Байгаль орчныг хамгаалах тухайн жилийн менежментийн төлөвлөгөө
- Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын 50%-ийг барьцаалсан баримт
- Газар, ус ашиглах гэрээ болон төлбөр төлсөн тухай баримт
- Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа
- Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө
- Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, сургалтын бүртгэл
- Ажиллах хүчний судалгаа, тэдгээртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ (тухайн орон нутгаас ажиллаж буй ажилчдын ажлын байрны судалгаа)
- Ашигт малтмалын хүдэр, баяжмал худалдан авах гэрээ
Текст томруулах
A
A
A