A

A

A

  • Нүүр
  • Цөмийн энергийн комисс
  • ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Үйлдвэрийн рентген радиографийн цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм/, /ЗХХАЭ №03. 2023.01.23/
Бүлэг: 1979

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 11

Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Цөмийн энергийн тухай хуулийн 11.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 64.1, Улсын Их Хурлын 2009 оны 45 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого"-ын 7.1, Цөмийн энергийн комиссын дүрмийн 3.5, 4.1.2, 4.1.7, Цөмийн энергийн комиссын дэргэдэх Цацрагийн аюулгүйн зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 04 дүгээр зөвлөмжийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Үйлдвэрийн рентген радиографийн цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан дүрмийн биелэлтийг хангуулж ажиллахыг цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангуулах чиг үүрэг бүхий төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын удирдлагад үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цөмийн энергийн комиссын Ажлын алба (Г.Манлайжав)-нд даалгасугай.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД, КОМИССЫН ДАРГА Л.ЭНХ-АМГАЛАН