- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №03. 2023.01.23/

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ДЭЛГЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 28
Тайгам
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Тус сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг шинэчлэн баталсугай.
2.Албан татварыг хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулж, үр дүнг тайлагнан ажиллахыг сумын Засаг дарга (Д.Чинзориг)-д үүрэг даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 11 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Ц.БАТБАЯР

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ДЭЛГЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр
Дугаар 59
Тайгам
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 1.10 дахь заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 16 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.2024 оны "Малын тоо толгойн албан татвар"-ыг тэг төгрөгөөр тогтоосугай.
2.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит хурлын "Малын тоо толгойн албан татварыг шинэчлэн батлах тухай" 28 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойд ногдуулсан албан татварын хэмжээг тогтоосон тогтоолыг хүчинүй болсонд тооцсугай.
3.Тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн заалтаар бүрдэл хангаж Хууль зүй, дотоод хэргийн яаманд хуулийн хугацаанд хүргүүлэн хянуулж, захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн мэдээллийн санд бүртгүүлж, хэрэгжилтийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг Засаг дарга /Д.Чинзориг/-т үүрэг болгосугай.
ДАРГА Ц.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A
