A

A

A

Бүлэг: 1979

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ДЭЛГЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 30

Тайгам

ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, Хог хаягдалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.17 дахь заалт, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Тус сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифийн дагуу аж ахуйн нэгж, албан байгууллага, үйлдвэр, үйлчилгээний газар, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэн хэрэгжүүлэх, хураамжийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэн ажиллахыг сумын Засаг дарга (Д.Чинзориг)-д үүрэг даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулж ИТХ-ын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 04 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ц.БАТБАЯР