- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (хүүхдийн мөнгөн тэтгэмж)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 11
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.13, 16.2 дахь хэсэг, "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 71 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханд даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 36 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Т.АЮУРСАЙХАН
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 236
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.13, 16.2 дахь хэсэг, "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 71 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2024 оны 121 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)
2.Энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 11 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэ тогтоолыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА
Текст томруулах
A
A
A