A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 17

Улаанбаатар хот

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

2.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:

2.1.Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газар;

2.2.Төрийн захиргааны удирдлагын газар (Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс, Хуулийн хэлтэс, Гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);

2.3.Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газар (Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтэстэй);

2.4.Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газар;

2.5.Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газар;

2.6.Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газар;

2.7.Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар;

2.8.Салбарын хяналтын газар.

3.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны орон тооны хязгаарыг 129 байхаар тогтоосугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 71 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ