A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Бүлэг: 1979

Засгийн газрын 2023 оны 01 дүгээр

сарын 17ы өдрийн 17 дугаар

тогтоолын хавсралт

 

 

 

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ ҮЙЛ

АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН

БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР

 

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Оршил

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яам (цаашид "яам" гэх)-ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид "хөтөлбөр" гэх)-т Байгаль орчин, аялал жуулчлалын сайд (цаашид "сайд" гэх)-ын эрхлэх асуудлын хүрээний хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн төсөл боловсруулах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны удирдлагаар хангах, бодлого төлөвлөлт, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх, үнэлгээ өгөх, хүрээлэн байгаа орчны бохирдол, доройтлыг бууруулах, ус, газар, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, ойн санг нэмэгдүүлэх, амьтан, ургамал болон бусад байгалийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ажлын уялдааг хангах, салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах замаар ногоон хөгжлийг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлыг хамарсан үйл ажиллагааны стратеги, түүнийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын бүтцийн загварыг тодорхойлов.

 

1.2.Үндэслэл

 

Хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого", "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын       2020 оны 07 дугаар тогтоол, "Агентлаг байгуулах тухай" Засгийн газрын       2020 оны 121 дүгээр тогтоол, "Агентлаг байгуулах тухай" Засгийн газрын     2022 оны 272 дугаар тогтоол, "Мэргэжлийн хяналтын чиг үүргийг салбарын яамдад шилжүүлэх талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын        2022 оны 469 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн боловсруулав.

 

1.3.Хууль, эрх зүйн орчин

 

Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:

 

-Монгол Улсын Үндсэн хууль;

 

-Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;

 

-Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль;

 

-Байгаль орчныг хамгаалах тухай багц хууль;

 

-Төрийн албаны тухай хууль;

 

-Захиргааны ерөнхий хууль;

 

-Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль;

 

-Хууль тогтоомжийн тухай хууль;

 

-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;

 

-Төсвийн тухай хууль;

 

-Зөвшөөрлийн тухай хууль;

 

-Засгийн газрын тусгай сангийн тухай хууль;

 

-Аялал жуулчлалын тухай хууль;

 

-Төрийн хяналт шалгалтын тухай хууль;

 

-Зөрчлийн тухай хууль;

 

-Эрүүгийн хууль;

 

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль;

 

-Хөдөлмөрийн тухай хууль;

 

-Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль;

 

-Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал;

 

-"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого;

 

-Шинэ сэргэлтийн бодлого;

 

-Бусад хууль тогтоомж, бодлогын баримт бичиг.

 

1.4.Арга зүй

 

Хөтөлбөрийг боловсруулахад олон улсын жишиг, байгууллагын өөрчлөлтийн удирдлага, үйл ажиллагаа (бизнес)-ны төлөвлөлтийн арга зүй, яамны үйл ажиллагааны стратеги боловсруулж ажилласан туршлага зэргийг ашиглав.

 

1.5.Яамны үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь

 

Яам нь байгаль орчин, аялал жуулчлалын талаарх бодлого, хууль тогтоомж, эрх зүйн акт боловсруулах, тэдгээрийн хэрэгжилтийг хангах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг, хариуцлага хүлээж, сайд болон Засгийн газрын танхимд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлнэ. Сайд нь стратегийн бодлого, төлөвлөлт, тэдгээрийн хэрэгжилтийг удирдлагаар хангах, байгаль орчин, аялал жуулчлалын талаар салбар дундын зохицуулалтаар хангаж, салбарын төсвийн зарцуулалтад хяналт тавьж ажиллана.

 

1.6.Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

 

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, нэн ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг оновчтой бүрэн      тодорхойлох нь яамны үйл ажиллагааны стратегийг үндэслэлтэй тогтооход чухал ач холбогдолтойг харгалзан эдгээр үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн бүлгийг дор дурдсанаар тодорхойлов.

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны стратегийн удирдлага,

зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

 

 

https://legalinfo.mn/uploads/images/2020tog071h1.jpg

Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь сайд, Засгийн газар (танхим) байна. Яамны стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад чиглэнэ.

 

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги болон албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгах замаар хэрэгжүүлнэ.

Хоёр.Яамны үйл ажиллагааны стратеги

 

2.1.Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

 

Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, сайдын эрхлэх ажлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, сайдад эрхэлсэн асуудлынх нь хүрээнд бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэргэжлийн өндөр түвшний, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө өгөх, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.

 

2.2.Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

 

Яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

 

      2.2.1.Монгол Улсад хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах үзэл баримтлал, тогтвортой хөгжлийн урт хугацааны бодлогын зорилгод нийцсэн байгаль орчин, аялал жуулчлалын бодлогыг улс орны эдийн засаг, төсөв, санхүүгийн нөөц, олон улсын хамтын ажиллагааны бодлоготой уялдуулан тодорхойлж төлөвлөх, хэрэгжүүлэх энэ чиглэлд Засгийн газрын манлайллыг хангах;

       

      2.2.2.байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээрх төрийн байгууллага, хувийн хэвшил, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, иргэдийн үүсгэл санаачилга, хамтын ажиллагааг дэмжих, тэдгээрийн үйл ажиллагааг бодлогоор уялдуулан чиглүүлэх;

       

      2.2.3.яам, салбарын албан хаагч, ажиллагсад байгаль орчныг хамгаалах, цэвэр технологийг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэх шинжлэх ухааны ололт, олон улсын тэргүүний арга туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

       

      2.2.4.байгаль орчин, аялал жуулчлалын салбарын бодлого, хууль тогтоомж, стандарт, нормын шинэчлэл, зохицуулалтыг хэрэгжүүлэх;

 

      2.2.5.байгаль орчны төлөв байдал, хувьсал өөрчлөлтийн чиг хандлагыг судлан шинжлэх, байгаль орчныг хамгаалах, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалахтай холбогдуулан үйлдвэрлэл, үйлчилгээ, хэрэглээнд шинжлэх ухааны ололт, цэвэр ногоон технологи нэвтрүүлэхэд урамшууллын болон зохицуулалтын хөшүүрэг ашиглах.

 

2.3.Үйл ажиллагааны эрхэм зорилго

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эрхэм зорилго нь эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжлийн хандлагыг экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байхад чиглүүлж хамгаалах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, жам ёсоор нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх, байгальд ээлтэй тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалж, ногоон хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг өрнүүлж хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад оршино.

2.4.Үйл ажиллагааны стратегийн зорилт

 

Яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

 

      2.4.1.улс орны тогтвортой хөгжилд нийцсэн байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжил, аялал жуулчлалын талаарх хууль тогтоомж, урт, дунд, богино хугацааны салбарын бодлого, стандарт, техникийн шаардлага боловсруулж батлуулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах бодлогын удирдамжаар хангах, хүлэмжийн хийн ялгарал, бохирдлыг бууруулах инновацыг хөгжүүлж, цэвэр технологи, ногоон хөгжлийг дэмжих, байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн шинжлэх ухаан технологийн судалгааг өргөжүүлж, судалгаа, үр дүнд суурилсан бодлогыг төлөвлөн хэрэгжүүлж, түүнийг дэмжсэн эрх зүй, эдийн засаг, нийгмийн сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэх;

 

      2.4.2.төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангаж, салбарын хүний нөөцийн бодлого, төлөвлөлтийг сайжруулж, байгаль орчны сайн засаглалыг бэхжүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцыг төлөвлөх, санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хяналт тавих, удирдлагаар хангах, хууль тогтоомжийн төсөл, бодлогын хувилбар, гэрээ хэлэлцээрийн төсөл болон бусад шийдвэрийн төсөл боловсруулах, хууль зүйн үндэслэлийг хангуулах, тэдгээрийг хэрэгжүүлэхэд хууль зүйн мэргэжлийн зөвлөмж, хууль зүйн техникээр хангах, салбарын хууль тогтоомж болон шинээр болон нэмэлт, өөрчлөлт орж батлагдсан хууль, захиргааны хэм хэмжээний актын талаар байгаль орны салбарын алба хаагчдын дунд сургалт зохион байгуулах, яамны гадагш чиглэсэн захиргааны акт, гэрээ болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой хэрэг, маргаанд шүүх болон хууль хяналтын бусад байгууллагад яамыг төлөөлөх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх бодлого, арга хэмжээг зохион байгуулах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, олон улсын төсөл, хөтөлбөрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх;

 

      2.4.3.байгалийн нөөц, баялаг (газар, ус, ой, биологийн олон янз байдал)-ийн нөөцийн хэмжээ, экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоох, байгалийн нөөцийг хамгаалах, зүй зохистой ашиглах, хомстлоос сэргийлж нөхөн сэргээх, цөлжилт, газрын доройтлоос урьдчилан сэргийлэх, цөлжилттэй тэмцэх бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, боловсронгуй болгох, био аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, салбар дундын зохицуулалтаар хангах, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, байгаль орчны аудитын хэрэгжилтийг зохион байгуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зохицуулах;

 

      2.4.4.хүрээлэн буй орчны бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлэх, бууруулах хамгаалах, нөхөн сэргээх, мэдээллийн сан бүрдүүлэх талаарх бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, боловсронгуй болгох, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх;

 

      2.4.5.тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, экологийн хувьд чухал ач холбогдолтой газар нутгийг хамгаалалтад авч өргөжүүлэх, хамгаалалтын менежментийг хэрэгжүүлэх, газрын харилцааг зохицуулах, тусгай хамгаалалттай газар нутгийн улсын сүлжээг бэхжүүлэх, ашиглалт, хамгаалалт, шилжилт хөдөлгөөн, өөрчлөлтийн хэтийн хандлагыг тогтоох кадастрын зураглал хийх, мэдээллийн сан бүрдүүлэх, судалгаа хийх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих;

 

      2.4.6.аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон бүтээгдэхүүн, үйлчилгээ, дэд бүтцийг хөгжүүлэх, аялал, жуулчлалын талаарх бодлого, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх;

 

      2.4.7.бодлого төлөвлөлт, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх, эрсдэл, үр дүн, үр нөлөөг үнэлж дүгнэлт, зөвлөмж гаргах, үнэлгээний талаарх мэдээллийн нээлттэй байдлыг хангах, байгаль орчны статистик мэдээлэл, мэдээллийн нэгдсэн сангийн удирдлага, зохион байгуулалтыг бэхжүүлэх;

 

      2.4.8.байгаль орчин, аялал жуулчлалын хууль тогтоомж, стандарт, техникийн зохицуулалтын хэрэгжилтийн хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу хэрэгжүүлж, хяналт шалгалтыг тухайн объектын эрсдэлийн ангиллыг үндэслэн төлөвлөж, иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа (үйлдэл, эс үйлдэхүй), үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ нь байгаль орчны хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд дүгнэлт өгч, хүрээлэн байгаа орчинд үүсэж болзошгүй эрсдэл, сөрөг нөлөө, хохирлоос урьдчилан сэргийлэх, бууруулах, арилгах, нөхөн сэргээх  арга хэмжээг авч, хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлж, үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах.

 

2.5.Үйл ажиллагааны гол зорилт

 

Яамны үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангах хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

 

      2.5.1.Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

 

            2.5.1.1.улс орны тогтвортой хөгжилд нийцсэн байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжил, аялал, жуулчлалын талаарх хууль тогтоомж, салбарын урт, дунд, богино хугацааны бодлого, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж батлуулах, бодлогын удирдамжаар хангах;

 

            2.5.1.2.Монгол Улсын хөгжлийг НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилго, зорилттой уялдуулан хөгжүүлэх, "Алсын хараа-2050", Шинэ сэргэлтийн хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын талаарх бодлогын зорилго, зорилтыг хангах, салбар дундын зохицуулалт, бодлогын удирдамжаар хангах;

 

            2.5.1.3.байгаль орчныг хамгаалах, тогтвортой байдлыг хадгалахад чиглэсэн ногоон эдийн засаг, тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх, салбар дундын зохицуулалтаар хангах, ногоон бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалтын бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, хэрэгжүүлэх;

 

            2.5.1.4хүрээлэн буй орчны бохирдол, цөлжилт, газрын доройтлоос урьдчилан сэргийлэх, бууруулах, цаг уур, орчны шинжилгээ, байгалийн нөөц баялгийн хамгаалалт, зохистой ашиглалт, биологийн олон янз байдлын бодлого, төлөвлөлтийг хийж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

 

            2.5.1.5.байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын талаарх техникийн зохицуулалт, стандартыг боловсруулж, нийтээр дагаж мөрдүүлэхэд хяналт тавих, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах;

 

            2.5.1.6.байгаль орчны салбарын шинжлэх ухаан, технологийн судалгаа, шинжилгээний мэдээллийн нэгдсэн санг хөгжүүлэх, зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах;

 

            2.5.1.7.уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох үндэсний стратегийг тодорхойлон, Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх ажлыг хариуцан, салбар дундын уялдаа зохицуулалтаар хангаж хэрэгжүүлэх;

 

            2.5.1.8.уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, үр дүнтэй хэрэгжүүлэх ажлыг удирдлагаар хангах;

 

            2.5.1.9.хүлэмжийн хийн ялгарал багатай, ногоон хөгжлийг дэмжих, инновац, цэвэр технологи, шинжлэх ухааны ололтыг туршин нэвтрүүлэх бодлогын хэрэгжилтийг зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах.

 

      2.5.2.Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

 

            2.5.2.1.төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, яамны дотоод ажлыг эрхэлж, бодлого, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийг тайлагнах, олон нийттэй харилцах, хууль тогтоомжийг системчлэх, сурталчлах;

 

            2.5.2.2.салбарын хүний нөөцийн бодлого төлөвлөлтийг хийж, хүний нөөцийг хөгжүүлэх, нийгмийн баталгааг хангах, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог дээшлүүлэхэд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, байгалийн нөөцийн хамтын менежмент, байгаль хамгаалах нөхөрлөлийн үйл ажиллагааг сайжруулж бодлого удирдлагаар хангах;

 

            2.5.2.3.байгаль орчин, аялал жуулчлалын салбарт цахим засаглалыг бэхжүүлэх, мэдээллийн технологийн хэрэглээг нэвтрүүлэх, салбарын мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангаж, хэрэглэгчид мэдээллээр үйлчлэх;

 

            2.5.2.4.төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөл, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг төлөвлөх, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн төлөвлөлтийг бодлогын удирдамжаар чиглүүлэх, салбарын санхүү, хөрөнгө оруулалтын удирдлага, зохицуулалт, төсвийн ил тод байдлыг хангах;

 

            2.5.2.5.байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хууль тогтоомжийн төсөл, тэдгээрийг хэрэгжүүлэх дүрэм, журмын төсөл боловсруулах;

 

            2.5.2.6.удирдлагын шийдвэрийн дагуу Засгийн газар болон яамыг итгэмжлэлийн хүрээнд төлөөлж шүүх, прокурор, холбогдох хуулийн байгууллагатай харьцах;

 

            2.5.2.7.захиргааны хэм хэмжээний акт, бодлогын баримт бичиг, захиргааны акт болон бусад шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хангуулах, хууль тогтоомжийн төсөл боловсруулах гэрээ, хэлэлцээр хийх, байгуулахад яамны удирдлага, ажилтнуудыг хууль зүйн мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах;

 

            2.5.2.8.байгаль орчны салбарын албан хаагчдад салбарын хууль тогтоомж мөн шинээр болон нэмэлт, өөрчлөлт орж батлагдсан хууль, захиргааны хэм хэмжээний актын талаар сургалт зохион байгуулах, давтан сургах;

 

            2.5.2.9.байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;

 

            2.5.2.10.эрх ашиг нь хөндөгдсөн, хөндөгдөж болзошгүй этгээдээс гаргасан гомдлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх, холбогдох этгээдийг шаардлагатай мэдээллээр хангах;

 

            2.5.2.11.байгаль орчин, аялал жуулчлалын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, олон улсын төсөл, хөтөлбөрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилтийг зохион байгуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх, гадаад сурталчилгаа, маркетингийн бодлого төлөвлөлт, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, мэргэжлийн удирдлагаар хангах, зохицуулах.

 

       2.5.3.Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

 

            2.5.3.1.байгалийн нөөц, баялгийг хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, зохистой ашиглах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, зохион байгуулах, тэдгээрийг боловсронгуй болгох, мэргэжлийн удирдлагаар хангах;

 

            2.5.3.2.ой, ус, биологийн төрөл зүйлийн нөөцийн төлөв байдал, чанарыг тодорхойлох, судалгаа хийх, үнэлгээ өгөх, нөөцийн өөрчлөлт, ашиглалт, хамгаалалтын байдлыг хянах, гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан, усны сан бүхий газрын ашиглалт, хамгаалалт, шилжилт хөдөлгөөн, өөрчлөлтийн хэтийн хандлагыг тогтоох кадастрын зураглал хийх, мэдээллийн сан бүрдүүлэх, эдгээр нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд улсын төсвөөс гаргах зардал, хөрөнгийг төлөвлөх, хуваарилах;

 

            2.5.3.3.усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг боловсруулж батлуулах, түүнийг хэрэгжүүлэх бодлого, салбар дундын болон бүс нутгийн зохицуулалтаар хангах, усны нөөцийг тооцоолох, усны тоо бүртгэл явуулах, усны хэрэглээний норм тогтоох, рашааныг зохистой ашиглах, хамгаалах, эмчилгээний чанарыг тогтоох, усны сан бүхий газрыг нөхөн сэргээх, уст цэг, усны барилга, байгууламжийг ашиглах, эзэмших, ус ашиглалт, хэрэглээг тооллууржуулахтай холбогдсон журам, аргачилсан зааврыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулах;

 

            2.5.3.4.сав газрын захиргаадыг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, гадаргын болон газрын доорх усны нөөцийн хайгуул судалгааны ажлыг зохион байгуулах, хилийн усны талаарх олон улсын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэх, голын голдирлыг өөрчлөх асуудлаар шийдвэр гаргах, усны мэргэжлийн байгууллагын эрх олгох, цуцлах, сав газрын менежментийн төлөвлөгөө болон усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал, зааврыг боловсруулах;

 

            2.5.3.5.ойг хамгаалах, зохистой ашиглах, ойжуулах, нөхөн сэргээх, үржүүлэх болон ой хээрийг түймрээс хамгаалах, байгаль орчны тэнцлийг хангах талаар төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, ойг хамгаалах хэмжээнд мөрдөх дүрэм, журам, стандарт, норм, жил бүр ашиглах ойн нөөцийн дээд хэмжээ, улсын ойн менежментийн төлөвлөгөө, бусад шийдвэрийг боловсруулж, батлуулан биелэлтийг хангуулах, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг үе, шаттай зохион байгуулах, салбар дундын зохицуулалт, нэгдсэн удирдлагаар хангах;

 

             2.5.3.6.цөлжилт, газрын доройтлоос урьдчилан сэргийлэх, цөлжилттэй тэмцэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

 

             2.5.3.7.газар, ус, ой, амьтан, ургамал, бусад нөөц, баялгийн экологи, эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлуулж мөрдүүлэх, байгалийн нөөцийн үнэ цэн, үнэлэмжийг нэмэгдүүлэх, байгалийн нөөц, даацад тулгуурлан тодорхой бүс нутагт ашиглалтад өртөмтгий, нэн ховор, ховор, амьтан, ургамал, мод, ойн дагалт баялгийн ашиглалтыг зохицуулах, хязгаарлах шийдвэрийн төсөл боловсруулах;

 

            2.5.3.8.Монгол Улсын нэгдэн орсон амьтан, ургамал, генетик нөөцийн талаарх олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилт, судалгаа, шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэх, байгалийн нөөцийн хамтын менежментийг бэхжүүлэх, био аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, салбар дундын зохицуулалтаар хангах, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх;

 

            2.5.3.9.бүс нутаг, салбарын хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө болон төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлэх, байгаль орчны төлөв байдалд үнэлгээ, дүгнэлт өгөх, байгаль орчны аудитын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах.

 

      2.5.4.Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

 

            2.5.4.1.хүрээлэн буй орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаарх бодлого, хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, боловсронгуй болгох;

 

            2.5.4.2.аж ахуйн үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хог хаягдлыг багасгах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогыг хэрэгжүүлэх, ногоон үйлдвэрлэл, хэрэглээний технологи дамжуулах, нутагшуулах, байгаль орчныг хамгаалах, бохирдлыг бууруулахад шинэ арга барил нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах;

 

            2.5.4.3.агаар орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, бохирдлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

 

            2.5.4.4.хөрс хамгаалах, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, бохирдлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

 

            2.5.4.5.химийн хорт болон аюултай бодис, хог хаягдлын бодлого, хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенцын дагуу хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангах, зохистой ашиглалтын менежмент, хэрэгжүүлэх зохион байгуулах, зохицуулах;

 

            2.5.4.6.газрын тос, уул уурхай, баяжуулах үйлдвэр, дэд бүтцийн төслүүдийн орчны бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлэх, бууруулах, нөхөн сэргээх, дүйцүүлэн хамгаалах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

 

            2.5.4.7.ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайн гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан, усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс болон улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалтай эсэхийг тогтоох, эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн мэдээллийн сан бүрдүүлэх. 

 

      2.5.5.Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:

 

            2.5.5.1.тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх бодлого, хууль тогтоомж, боловсруулах, зохион байгуулах, хэрэгжүүлэх, зохицуулах;

 

            2.5.5.2.дэлхийн байгаль, соёлын өвийн болон бусад экологийн чухал ач холбогдолтой, эмзэг экосистем бүхий газар нутгийг тусгай хамгаалалтад авч, газар нутгийн сүлжээг өргөжүүлэх, олон талт хамгаалалтын менежментийг хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах, нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллыг хөгжүүлэхэд талуудын оролцоог хангах, зохион байгуулах;

 

            2.5.5.3.тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээнд байгаль орчны төлөв байдал, биологийн төрөл зүйлд судалгаа, тооллого явуулах, бүртгэл хөтлөх аргачлал, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, зөвшөөрөгдсөн бүсээс ажиглалтын зориулалтаар дээж, сорьц авах, хэмжилт хийх, ойг арчлах, ойжуулах, хөрс, ургамлыг нөхөн сэргээх журам, үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, нөхөн сэргээх газрын хэмжээ, уг ажлыг гүйцэтгэх арга, технологийг тогтоох;

 

            2.5.5.4.тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ, хамгаалалтын захиргаадын үйл ажиллагааг зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, тэдгээрийг түшиглэн олон нийтэд байгаль орчны боловсрол олгох, сурталчлах ажлыг зохион байгуулах;

 

            2.5.5.5.тусгай хамгаалалттай газар нутгийн ашиглалт, хамгаалалт, шилжилт хөдөлгөөн, өөрчлөлтийн хэтийн хандлагыг тогтоох кадастрын зураглал хийх, мэдээллийн сан бүрдүүлэх, судалгаа хийх.

 

      2.5.6.Үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:

 

            2.5.6.1.аялал, жуулчлалын талаарх бодлого, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хүний нөөцийн бодлого, сургалтын хөтөлбөрийг боловсруулах, гадаад сурталчилгаа, маркетингийн бодлого төлөвлөлт, үйл ажиллагааг хэрэгжүүлэх,  зохицуулах;

 

            2.5.6.2.байгалийн болон түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлж, хөрөнгө оруулалтын бодлого, санхүүжилтийн тогтолцоог бий болгох, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээ, хөрөнгө оруулалт, ажлын байрыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах, удирдлага арга зүйгээр хангах;

 

            2.5.6.3.аялал, жуулчлалын мэдээллийг нэгтгэж дүн шинжилгээ хийх, мэдээллийн сан бүрдүүлж, хэрэглэгчийг мэдээллээр хангах, гадаадад сурталчилгаа, маркетингийн үйл ажиллагааг идэвхжүүлж жуулчдын тоог нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах;

 

            2.5.6.4.аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын стандартыг олон улсын жишигт нийцүүлэх, аж ахуйн нэгжийн менежментийг сайжруулах, хэрэгжилтийг хангах талаар нутгийн захиргааны байгууллага, мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллага, иргэдийг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах.

 

      2.5.7.Үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд:

 

            2.5.7.1.хууль тогтоомж, бодлогын баримт бичигт тусгагдсан зорилго, зорилтын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг үнэлж, дүгнэлт, зөвлөмж гаргах, үнэлгээний талаарх мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг хангах;

 

            2.5.7.2.салбарын бодлого төлөвлөлт, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг үнэлж, дүгнэлт, зөвлөмж гаргах, үнэлгээний талаарх мэдээллийн нээлттэй ил тод байдлыг хангах;

 

            2.5.7.3.холбогдох үндэсний хөтөлбөр, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг үнэлж, дүгнэлт зөвлөмж гаргах, үнэлгээний талаарх мэдээллийн нээлттэй ил тод байдлыг хангах;

 

            2.5.7.4.салбарын статистик мэдээллийг нэгтгэх, байгаль орчны мэдээллийн нэгдсэн санг, удирдан зохицуулах, байгалийн нөөц, ашигласны төлбөрийн орлогын нэгдсэн мэдээллийг бүрдүүлэх;

 

            2.5.7.5.төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын чиг үүргийг хэрэгжүүлэх.

 

      2.5.8.Үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд:

 

            2.5.8.1.газар, газрын хэвлий, түүний баялаг, ус, ой, ургамал, амьтан, агаарыг хамгаалах, тэдгээрийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, ой, хээрийг түймрээс хамгаалахтай холбогдсон хууль тогтоомж, стандарт, хэм хэмжээ, дүрэм, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих;

 

            2.5.8.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгж болон иргэдийн хууль тогтоомжийн дагуу байгаль орчныг хамгаалах, сэргээн сайжруулах, засаж тохижуулах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх чиглэлээр байгуулсан гэрээ, төсөл, төлөвлөгөөний биелэлт, бусад үйл ажиллагаанд хяналт тавих;

 

            2.5.8.3.Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжоор тодорхойлсон болон Монгол Улсын Улаан номд орсон нэн ховор, ховор амьтан, ургамлын хамгаалалт, нөхөн сэргээлт, зохистой ашиглалтад хяналт тавих;

 

            2.5.8.4.байгалийн баялгийг ашигласны төлбөр, хураамж, тэдгээрийг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулсан байдал, байгаль орчныг бохирдуулсны төлбөрийн барагдуулалтад хяналт тавих;

 

            2.5.8.5.байгалийн нөөц ашиглаж үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагаа нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд хамрагдсан байдал, үнэлгээгээр тогтоосон байгаль орчны болзошгүй сөрөг нөлөөллийг үйл ажиллагааны явцад арилгах, нөхөн сэргээх, бохирдол, доройтлыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн  арга хэмжээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих;

 

            2.5.8.6.байгаль орчны даацын судалгаа, шинжилгээний ажил, агаар, ус, хөрсөн дэх хими, биологийн хортой бодисын хүлцэх хэм хэмжээ, байгаль орчинд хаяж болох хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнд хяналт тавих;

 

            2.5.8.7.химийн хорт бодисын үйлдвэрлэлт, экспорт, импорт, хадгалалт, худалдаалалт, тээвэрлэлт, ашиглалт, устгалт, аюултай хог хаягдлын экспорт, импорт, хил дамжуулан тээвэрлэлтэд хяналт тавих;

 

            2.5.8.8.хот тосгон, бусад суурин газрын орчинд болон гол, мөрөн, нуур, рашаан, булаг, шандын эх, ундаргын орчныг хамгаалж эрүүл ахуйн бүс тогтоосон байдал, ойн сан, усны сан бүхий газар, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн кадастрын зураглал, газрын кадастрт хяналт тавих;

 

            2.5.8.9.ашигт малтмалын хайгуул, судалгаа, газрын хэвлийг ашиглах явцад болон ашигласны дараа гарч болзошгүй аюул, осол бусад хортой нөлөөнөөс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих;

            2.5.8.10.тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт, байгалийн, аялал жуулчлалын үйл ажиллагааны явцад байгаль орчны тухай хууль тогтоомжийн  хэрэгжилтэд хяналт тавих.

 

2.6.Үйл ажиллагааны зорилт

 

Яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тус яам тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусган хэрэгжүүлнэ.

 

2.7.Үйл ажиллагааны стратегийн загвар

 

Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1

 

 

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үйл ажиллагааны стратегийн загвар

 

 

 

 

 

1

 

 

 

Гурав. Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн чиг үүрэг

 

3.1.Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим

 

Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дор дурдсан зарчмыг баримтална:

 

      3.1.1.яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);

 

      3.1.2.эрх мэдлийн ялгаа зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);

 

      3.1.3.үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);

 

      3.1.4.бүтцийн хувьд энгийн байх зарчим (яамны Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);

 

      3.1.5.тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болох оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх);

 

      3.1.6.улс төржихгүй байх зарчим (тухайн яамны төрийн захиргааны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчид төвийг сахисан, өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй байх);

 

      3.1.7.хангалттай чадавх, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхаа бүрэн илрүүлэхэд чиглэсэн, хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).

 

3.2.Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

 

Дээр дурдсан зарчим болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн дор дурдсан ерөнхий тогтолцооны загварыг дараахь байдлаар тодорхойлж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үйл ажиллагааны

бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

 

 

3.3.Зохион байгуулалтын бүтэц

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн тус яамны зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлж байна:

 

      3.3.1.Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд улс орны тогтвортой хөгжилд нийцсэн байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжил, аялал жуулчлалын талаарх хууль тогтоомж, урт, дунд, богино хугацааны салбарын бодлого, стандарт, техникийн шаардлага боловсруулж батлуулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, олон улсын болон бүс нутгийн түвшинд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн талаар тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улсын оролцоо, арга хэмжээг төлөвлөх, өргөжүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах бодлогын удирдамжаар хангах, хүлэмжийн хийн ялгарал, бохирдлыг бууруулах инновацыг хөгжүүлж, цэвэр технологи, ногоон хөгжлийг дэмжих, байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн шинжлэх ухаан технологийн судалгааг өргөжүүлж, судалгаа, үр дүнд суурилсан бодлогыг төлөвлөн хэрэгжүүлж, түүнийг дэмжсэн эрх зүй, эдийн засаг, нийгмийн сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.

 

Энэ нэгжийн удирдлага, ажилтнууд нь багаар ажиллаж ажлын байран дээр суралцахын зэрэгцээ бусад яамны зохион байгуулалтын ижил төрлийн бүтцийн нэгжийн удирдлага, ажилтнуудтай ажил төрөл, мэдлэг, ур чадвараа өсгөх чиглэлээр хамтран ажиллаж, аливаа асуудлыг зөвхөн салбарын төдийгүй, улсын хэмжээнд тогтолцооны онолд тулгуурлан асуудалд хандаж ажиллана.

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Засгийн газрын Байгаль орчин, аялал жуулчлалын бодлогын талаар шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, байгаль орчин, аялал жуулчлалын бодлого, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ, байгаль орчны тэнцвэрт байдал болон үйл ажиллагааны уялдаа холбоог хангахад шаардлагатай бодлогын хувилбар, мэдээлэл, өндөр мэргэшлийн цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, бусад яамд, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, байгаль орчны чиглэлээрх аж ахуйн нэгж, байгууллага, иргэд байх бөгөөд шууд бус     хэрэглэгч нь бусад аж ахуйн нэгж болон хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Зам, тээврийн хөгжлийн яам, бүх шатны Засаг дарга нар, тэдгээрийн Тамгын газар байна.

 

      3.3.2.Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангаж, салбарын хүний нөөцийн бодлого, төлөвлөлтийг сайжруулж, байгаль орчны сайн засаглалыг бэхжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцыг төлөвлөх, санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хяналт тавих, удирдлагаар хангах, хууль тогтоомжийн төсөл, бодлогын хувилбар, гэрээ хэлэлцээрийн төсөл болон бусад шийдвэрийн төсөл боловсруулах, хууль зүйн үндэслэлийг хангуулах, тэдгээрийг хэрэгжүүлэхэд хууль зүйн мэргэжлийн зөвлөмж, хууль зүйн техникээр хангах, салбарын хууль тогтоомж болон шинээр болон нэмэлт, өөрчлөлт орж батлагдсан хууль, захиргааны хэм хэмжээний актын талаар байгаль орны салбарын алба хаагчдын дунд сургалт зохион байгуулах, яамны гадагш чиглэсэн захиргааны акт, гэрээ болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой хэрэг, маргаанд шүүх болон хууль хяналтын бусад байгууллагад яамыг төлөөлөх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх бодлого, арга хэмжээг зохион байгуулах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, олон улсын төсөл, хөтөлбөрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, олон нийттэй харилцах, салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог дээшлүүлэхэд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, байгалийн нөөцийн хамтын менежмент, байгаль хамгаалах нөхөрлөлийн үйл ажиллагааг төлөвшүүлж дэмжих, байгаль орчин, аялал жуулчлалын салбарт цахим засаглалыг бэхжүүлэх, мэдээллийн технологийн хэрэглээг нэвтрүүлэх, салбарын мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангаж, хэрэглэгчид мэдээллээр үйлчлэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөл, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг төлөвлөх, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн төлөвлөлтийг бодлогын удирдамжаар чиглүүлэх, салбарын санхүү, хөрөнгийн удирдлага, зохицуулалт, төсвийн ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах, зохицуулахад дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.

 

Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс, Хуулийн хэлтэс, Гадаад хамтын ажиллагааны хэлтэс тус тус ажиллана.

 

Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагаа нь чадварлаг төрийн албан хаагч бүхий төрийн захиргааны мэргэшсэн, цомхон бүтцээр яамны тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангах бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэнэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, алба хаагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ нэгжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, сургалт болон эрдэм шинжилгээний байгууллагууд, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.

 

      3.3.3.Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд байгалийн баялгийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх ажлыг олон нийтийн оролцоо, хяналтад тулгуурлан зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх үндсэн үүрэг хүлээж,  экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах, ой, ус, амьтан ургамлын хомстол, доройтлыг зогсоож, ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх, нөөцийг зохистой, иж бүрэн ашиглахад чиглэсэн ойн тогтвортой менежментийг бий болгох, ойн агентлаг, усны агентлагийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх, цөлжилт, газрын доройтлоос урьдчилан сэргийлэх, цөлжилттэй тэмцэх үндсэн үүрэг хүлээж, ойг нөхөн сэргээх, ойжуулах, тарьц, суулгац  ургуулах, модны сайн чанарын үр бэлтгэх ажлыг эрчимжүүлэх, ойг түймэр, хөнөөлт шавж, өвчнөөс хамгаалах, хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоох нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах, усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, усны нөөцийг ашиглаж болох боломжит нөөцийн хэмжээнд хэмнэлттэй, үр ашигтай ашиглах нэгдсэн бодлого, салбар дундын зохицуулалтаар хангах, усны сав газрын менежментийн тогтолцоог бэхжүүлж, ойн сан, усны сан бүхий газрын газрын хамгаалалт, шилжилт хөдөлгөөн, өөрчлөлтийн хэтийн хандлагыг тогтоох кадастрын зураглал хийх, газар зохион байгуулалт, ой, ус, амьтан, ургамал, генетик нөөц, цөлжилт, газрын доройтлыг бууруулах талаарх бодлого, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, зохицуулахын зэрэгцээ, салбар дундын зохицуулалт хийх, нэгдсэн удирдлагаар хангах, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, "Хөх морь" төслийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтаар хангах, ой, ус, амьтан, ургамлыг хамгаалах чиглэлээр сурталчилгаа явуулах зэрэгт чиглэгдэнэ.

 

Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд байгаль орчны үнэлгээ, аудитын нэгж ажиллана.

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээтэй холбоотой харилцааг зохицуулах, хүрээлэн буй орчныг хамгаалах, шинжлэх ухаан, технологийн ололт амжилтыг нэвтрүүлэх, үр өгөөжийг дээшлүүлэх замаар ногоон хөгжлийг дэмжих бодлого, арга зүй, зохицуулалтаар хангахад чиглэнэ.

 

Энэ нэгжээс үйлчилгээ үзүүлэх үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, нутгийн захиргааны байгууллага, ойн чиглэлийн байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан хаагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ газрын үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам болон эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.

 

      3.3.4.Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулах, нөхөн сэргээх талаарх бодлого, хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангах ажлыг олон нийтийн оролцоо, хяналтад тулгуурлан зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх үндсэн үүрэг хүлээж, аж ахуйн үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хог хаягдлыг багасгах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, ногоон үйлдвэрлэл, хэрэглээний технологи дамжуулах, нутагшуулах, байгаль орчныг хамгаалахад шинэ арга барил нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, агаарын бохирдол, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, бууруулах, химийн хорт болон аюултай бодис, хог хаягдлын бодлого, хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенцын дагуу хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангах, зохистой ашиглалтын менежмент, хэрэгжүүлэх газрын тос, уул уурхай, баяжуулах үйлдвэр, дэд бүтцийн төслүүдийн орчны бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлэх, бууруулах, нөхөн сэргээх, дүйцүүлэн хамгаалах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулахын зэрэгцээ салбар дундын зохицуулалт хийх, нэгдсэн удирдлагаар хангах, мэдээлэл сурталчилгаа явуулахад чиглэгдэнэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, байгаль орчны чиглэлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яамд, төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэд, гадаад орон, олон улсын байгууллага зэрэг бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, шинжлэх ухааны байгууллага, их, дээд сургууль, нутгийн захиргааны байгууллага байна.

 

      3.3.5.Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх үндсэн үүрэг хүлээж, тусгай хамгаалалттай газар нутгийг өргөжүүлэх, хамгаалалтын менежментийг сайжруулах арга хэмжээ авах, нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллыг хөгжүүлэхэд талуудын оролцоог хангах ажлыг зохион байгуулах, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ, хамгаалалтын захиргаадын үйл ажиллагааг зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, тэдгээрийг түшиглэн олон нийтэд байгаль орчны боловсрол олгох, сурталчлах ажлыг зохион байгуулах, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээнд байгаль орчны төлөв байдал, биологийн төрөл зүйлд судалгаа, тооллого явуулах, бүртгэл хөтлөх аргачлал, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, зөвшөөрөгдсөн бүсээс ажиглалтын зориулалтаар дээж, сорьц авах, хэмжилт хийх, ойг арчлах, ойжуулах, хөрс, ургамлыг нөхөн сэргээх журам, үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, нөхөн сэргээх газрын хэмжээ, уг ажлыг гүйцэтгэх арга, технологийг тогтоох, хамтын ажиллагааг хөгжүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт, зохистой ашиглалт, шилжилт хөдөлгөөн, өөрчлөлтийн хэтийн хандлагыг тогтоох кадастрын зураглал хийх, мэдээллийн сан бүрдүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь тусгай хамгаалалттай газар нутгийн экосистемийг цогцоор хамгаалах бодлого, экологийн тэнцвэрт байдал, байгалийн нөөц, даацад тохирсон зүй зохистой ашиглалт-хамгаалалтын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горим дэглэмийг нарийн чанд сахин, байгалийн нөөцийн зүй зохистой менежментийг нэвтрүүлэн, нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллын бодлогыг холбогдох бүх талуудтай түншийн харилцаа тогтоох замаар хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаад, нутгийн иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэд, гадаад орон, олон улсын байгууллага зэрэг бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Барилга, хот байгуулалтын яам, Соёлын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, аж ахуйн нэгж, байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, их, дээд сургуулиуд, байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг олон улсын байгууллага, төрийн бус байгууллагууд байна.

 

      3.3.6.Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлэх, аялал, жуулчлалын талаарх бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх үндсэн үүрэг хүлээж, аялал жуулчлалын талаарх бодлого, төсөл, хөтөлбөр, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, байгаль орчинд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын байгууллага, аж ахуйн нэгжийн менежментийг сайжруулах ажлыг зохион байгуулах, аялал жуулчлалын мэдээллийг нэгтгэж дүн шинжилгээ хийх, мэдээллийн сан бүрдүүлж, хэрэглэгчийг мэдээллээр хангах, гадаад сурталчилгаа, маркетингийн үйл ажиллагааг идэвхжүүлж жуулчдын тоог нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, аялал жуулчлалын талаар нутгийн захиргааны байгууллага, мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллага, иргэдийг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад Засгийн газрын бодлогын хэрэгжилтийг хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргахад дэмжлэг үзүүлэх, сайдад мэргэшлийн зөвлөгөө, шаардлагатай мэдээлэл, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, аялал жуулчлалын байгууллага, аж ахуйн нэгж байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, аялал жуулчлалын чиглэлээрх дотоод, гадаадын байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Эдийн засаг, хөгжлийн яам, Соёлын яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, нутгийн захиргааны байгууллага, холбогдох бусад газар, мэргэжлийн холбоод, салбарын аж ахуйн нэгжүүд байна.

 

      3.3.7.Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд бодлого төлөвлөлт, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх, эрсдэл, үр дүн, үр нөлөөг үнэлж дүгнэлт, зөвлөмж гаргах, үнэлгээний талаарх мэдээллийн нээлттэй байдлыг хангах үндсэн үүрэг хүлээж, хууль тогтоомж, бодлогын баримт бичигт тусгагдсан зорилго, зорилтын хэрэгжилтэд салбарын бодлого төлөвлөлт, бодлогын хэрэгжилт, холбогдох үндэсний хөтөлбөр, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг үнэлж, дүгнэлт зөвлөмж гаргах, үнэлгээний талаарх мэдээллийн нээлттэй ил тод байдлыг хангах, салбарын статистик мэдээллийг нэгтгэх, байгаль орчны мэдээллийн нэгдсэн санг удирдан зохицуулах, төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын чиг үүрэг хэрэгжүүлнэ.

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит тус бүрээр дүгнэлт, зөвлөмж гаргаж, холбогдох удирдлага, албан тушаалтныг мэдээллээр хангах, салбарын зорилт, бодлого төлөвлөлтийг оновчтой тодорхойлох, бодлогын хэрэгжилт, төсвийн төлөвлөлт, зарцуулалтыг үр дүн, үр нөлөөтэй байлгах, эрсдэлээс хамгаалах замаар удирдлагын үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулахад чиглэгдэнэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид, төрийн бус байгууллага, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, байгаль орчны чиглэлийн аж ахуйн нэгж, байгууллага, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн ажилтан, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ нэгжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Үндэсний статистикийн хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Статистикийн үндэсний хороо болон эрдэм шинжилгээний байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.

 

      3.3.8.Салбарын хяналтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд газар, газрын хэвлий, түүний баялаг, ус, ой, ургамал, амьтан, агаарыг хамгаалах, тэдгээрийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, ой, хээрийг түймрээс хамгаалахтай холбогдсон хууль тогтоомж, стандарт, хэм хэмжээ, дүрэм, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгж болон иргэдийн хууль тогтоомжийн дагуу байгаль орчныг хамгаалах, сэргээн сайжруулах, засаж тохижуулах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх чиглэлээр байгуулсан гэрээ, төсөл, төлөвлөгөөний биелэлт, бусад үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг хэрэгжүүлнэ.

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь байгалийн нөөц ашиглаж үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагаа нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд хамрагдсан байдал, үнэлгээгээр тогтоосон байгаль орчны болзошгүй сөрөг нөлөөллийг үйл ажиллагааны явцад арилгах, нөхөн сэргээх, бохирдол, доройтлыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн  арга хэмжээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, нэн ховор, ховор амьтан, ургамлын хамгаалалт, нөхөн сэргээлт, зохистой ашиглалт, байгалийн баялгийг ашигласны төлбөр, хураамж, тэдгээрийг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулсан байдал, бохирдуулсны төлбөрийн барагдуулалт, байгаль орчинд хаяж болох хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээний хяналт, гол, мөрөн, нуур, рашаан, булаг, шандын эх, ундаргын орчныг хамгаалж эрүүл ахуйн бүс тогтоосон байдал, ойн сан, усны сан бүхий газар, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн кадастрын зураглал, газрын кадастрт хяналт тавихад чиглэгдэнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яамд, төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, гадаад орон, олон улсын байгууллага зэрэг бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Батлан хамгаалах яам, Соёлын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, шинжлэх ухааны байгууллага, их, дээд сургууль, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.

 

 

----о0о----

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ

БҮТЦИЙН ЗАГВАР