- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (өрхийн мэдээллийн нэгдсэн сан)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 02
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Нийгмийн халамжийн тухай хуулийн 29.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Өрхийн мэдээллийн нэгдсэн санг удирдах, ашиглах, хадгалах, түүний аюулгүй байдлыг хангах журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн ашиглалт, үйлчилгээг боловсронгуй болгож, сайжруулах арга хэмжээ авч ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханд даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 404 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Т.АЮУРСАЙХАН
Текст томруулах
A
A
A