- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 23
Улаанбаатар хот
ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ
Шүүх шинжилгээний тухай хуулийн 51.9-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Шүүх шинжилгээний ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:
1.1.Захиргаа, удирдлагын газар;
1.2.Санхүү, хангамжийн газар;
1.3.Аюулгүй байдал, дотоод хяналт, аудитын газар;
1.4.Инженер-техникийн шинжилгээний газар;
1.5.Байгалийн ухааны шинжилгээний газар;
1.6.Шүүх анагаах ухааны шинжилгээний газар;
1.7.Криминалистикийн шинжилгээний газар;
1.8.Эдийн засгийн шинжилгээний газар;
1.9.Эрдэм шинжилгээ, сургалт, хөгжүүлэлтийн төв;
1.10.Бүртгэл, мэдээлэл технологийн хэлтэс.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР
Текст томруулах
A
A
A
