A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 20

Улаанбаатар хот

ИМПОРТЛОХ МАЛ, ҮРЖҮҮЛГИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТӨРӨЛ, ТОО ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Малын генетик нөөцийн тухай хуулийн 13.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол Улсад 2023 онд импортлох мал, үржүүлгийн бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

2.Мал, үржүүлгийн бүтээгдэхүүн импортлох үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Гаалийн ерөнхий газар (Р.Отгонжаргал)-т тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУН