- Нүүр
- Сайдын тушаал
- Алдангийн хэмжээг тогтоох тухай /ЗХХАЭ №05. 2023.02.02/

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр
Дугаар А/13
Улаанбаатар хот
Алдангийн хэмжээг тогтоох тухай
Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т заасныг үндэслэн ТУШААХ нь:
1.Татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.039 хувь, татварын албанаас үндэслэлгүй илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.032 хувь байхаар тогтоож, 2023 оны татварын жилд мөрдсүгэй.
2.Тушаалын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Татварын ерөнхий газар /Б.Заяабал/-т үүрэг болгосугай.
САЙД Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
