A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 12 сарын 23 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн "хэмжээ, өөрчлөлт" гэсний дараа ", нас барсан хугацаа" гэж, 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "шинжилгээний" гэсний дараа "адилтгал, мэдээллийн" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/1.4 дүгээр зүйлийн 1.29 дэх заалт:

"1.29."шинжээч" гэж Шүүх шинжилгээний тухай хуулийн 4.1.4-т заасныг;"

2/9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:

"1.Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ, хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, шинжээч томилно."

3/9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:

"3.Шинжилгээ хийлгэх шийдвэртШүүх шинжилгээний тухай хуулийн 7.3-т заасан зүйлийг тусгана."

4/9.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

"1.Шинжээч нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 49.1-д заасан эрхээс гадна дараах эрхийг эдэлнэ:

1.1.хавтаст хэргийн материалаар шинжилгээ хийх тохиолдолд хавтаст хэргийн материалаас шинжилгээ хийх зүйлд холбогдох хэсэгтэй танилцах;

1.2.прокурор, мөрдөгчийн зөвшөөрснөөр мөрдөн шалгах ажиллагаанд оролцох, түүнчлэн шинжилгээ хийхтэй холбоотой асуудлаар оролцогчид асуулт тавих, мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргах;

1.3.дүгнэлт гаргахад хэрэгцээтэй нэмэлт баримт ирүүлэх талаар шүүх, прокурор, мөрдөгчид хандаж хүсэлт гаргах;

1.4.аюулгүй байдлаа хангуулах талаар хүсэлтийг шүүх, прокурор, мөрдөгчид гаргах."

5/19.2 дугаар зүйл:

"19.2 дугаар зүйл.Сэтгэцийн шинжилгээ хийлгэх

Хэвлэх

1.Сэтгэцийн шинжилгээ хийх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг дараах тохиолдолд авна:

1.1.Шүүх шинжилгээний тухай хуулийн 39.1.6, 39.1.7-д заасан;

1.2.прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь яллагдагчийн сэтгэцийн эрүүл мэндэд эргэлзэх үндэслэл байвал хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоолгох.

2.Энэ зүйлийн 1.2-т заасан тохиолдолд прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь хүсэлтээ шүүхэд гаргах бөгөөд шүүх үндэслэлтэй гэж үзвэл шинжилгээ хийлгэх шийдвэр гаргана.

3.Сэтгэцийн шинжилгээг хийхдээ Шүүх шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан Сэтгэцийн шинжилгээ хийх журмыг баримтална.

4.Яллагдагчид сэтгэцийн шинжилгээг хийхдээ сэтгэц эмгэг судлалын эмнэлэгт тодорхой хугацаанд хэвтүүлж, эмчийн хяналтад байлгах бөгөөд тухайн эмнэлэгт байрлуулах шийдвэрийг шүүх гаргана.

5.Энэ зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эмнэлэгт хэвтүүлж, эмчийн хяналтад байсан хугацааг цагдан хоригдсон хугацаанд оруулж тооцно.

6.Сэжигтэн, яллагдагч сэтгэцийн өвчний улмаас мөрдөн байцаалтын явц, байдлыг ойлгох чадваргүй байгаа бол шүүх сэтгэцийншинжилгээхийлгэх тухай шийдвэр, шинжээчийн дүгнэлтийг гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч, эсхүл өмгөөлөгчид нь танилцуулна."

6/21.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

"4.Шинжилгээнд ирүүлсэн шинж чанараа алдажшинжилгээнд дахин ашиглах боломжгүй болсон, эсхүл дээжийг нь адилтгал, мэдээллийн санд авч архивласан биологийн гаралтай эд мөрийн баримт болох цус, үрийн шингэн, шүлс, үс, яс, эд, эс зэрэг бусад зүйлийгшинжилгээхийж дууссаны дараа Шүүх шинжилгээний тухай хуулийн 13.5-д заасан журмын дагуу устгана."

7/27.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:

"3.Шинжилгээ хийлгэх шийдвэрт Шүүх шинжилгээний тухай хуулийн 7.3-т заасан зүйлийг тусгана."

8/27.1 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг:

"7.Шинжээч нь шүүх, прокурор, мөрдөгчийн шинжилгээ хийх жишиг хугацааг үндэслэн тогтоосон хугацаанд шинжилгээ хийж, дүгнэлт гаргана.

8.Шинжээч нь шинжилгээний цар хүрээ, онцлогоос хамаарч тогтоосон хугацаанд дүгнэлт гаргах боломжгүй бол шинжилгээ хийх хугацааг сунгуулах хүсэлтийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 16.3, 16.4, 16.5, 16.6-д заасан журмын дагуу гаргаж, шийдвэрлүүлнэ."

9/27.3 дугаар зүйл:

"27.3 дугаар зүйл.Шинжилгээг шүүх шинжилгээний байгууллагаар

Хэвлэх

хийлгэх

1.Шинжилгээг шүүх шинжилгээний байгууллагаар хийлгэхэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.

2.Шүүх шинжилгээний байгууллага нь шүүх, прокурор, мөрдөгчийн тогтоолыг хүлээн авмагц шинжээч, эсхүл шинжээчдийн багт шинжилгээ хийлгэхээр хуваарилна."

10/27.4 дүгээр зүйл:

"27.4 дүгээр зүйл.Шинжилгээг шүүх шинжилгээний байгууллагаас бусад

Хэвлэх

этгээдээр хийлгэх

1.Шүүх, прокурор, мөрдөгч Шүүх шинжилгээний тухай хуулийн 8.2-т заасан шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдийг урьж, шинжилгээ хийлгэж болно.

2.Шинжилгээг шинжилгээний байгууллагаас бусад этгээдээр хийлгэхэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан журмыг баримтална."

11/27.6 дугаар зүйл:

"27.6 дугаар зүйл.Шинжээчийн дүгнэлт

Хэвлэх

1.Шинжээчийн дүгнэлтэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан зүйлийг тусгасан байна."

12/27.8 дугаар зүйл:

"27.8 дугаар зүйл.Нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх

Хэвлэх

1.Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ."

13/45.4 дүгээр зүйл:

"45.4 дүгээр зүйл.Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн

Хэвлэх

төлбөр олгох

1.Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх эрхтэй этгээд нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаар иргэний нэхэмжлэл гаргаагүй, эсхүл хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй.

2.Шүүхээс сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг хэмжээг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Улсын дээд шүүх батална."

3 дугаар зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн "Шүүхийн" гэснийг "Шүүх" гэж, 21.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "шинжээч томилсон" гэснийг "шинжилгээ хийлгэх шийдвэр гаргасан" гэж, 27.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгийн "шинжээч томилох" гэснийг "шинжилгээ хийлгэх" гэж, мөн зүйлийн 6 дахь хэсгийн "шинжээч томилохыг" гэснийг "шинжилгээ хийлгэхийг" гэж, 30.7 дугаар зүйлийн 1.6 дахь заалтын "шинжээч томилох" гэснийг "шинжилгээ хийлгэх шийдвэр гаргах" гэж, 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах" гэснийг "эрүүл мэндийн хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР