- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 12 сарын 23 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"1.Эрх бүхий албан тушаалтан, эсхүл эрх бүхий албан тушаалтны шинжилгээ хийлгэх хүсэлтийн дагуу Шүүх шинжилгээний тухай хуулийн 4.1.6, 8.2-т заасан этгээдийг шинжээчээр томилно."
2 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Шинжээч дараах эрхтэй:" гэснийг "Шинжээч нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 49.1-д зааснаас гадна дараах эрх эдэлнэ:" гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн "Шинжээч дараах үүрэгтэй:" гэснийг "Шинжээч нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 49.2-т зааснаас гадна дараах үүргийг хүлээнэ:" гэж, 4.11 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн "Шүүхийн" гэснийг "Шүүх" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 8, 9, 10, 11, 12, 13 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
