- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 12 сарын 23 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсгийн "шүүхийн шийдвэр гүйцэтгэх" гэсний дараа "байгууллага болон шүүх шинжилгээний" гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"13.1.6.зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын болон шүүх шинжилгээний байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүх шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн;"
3 дугаар зүйл.Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх заалтын "шүүхийн шинжилгээний" гэснийг "шүүх шинжилгээний" гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
