- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГАЛТ ЗЭВСГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 12 сарын 23 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ГАЛТ ЗЭВСГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Галт зэвсгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7, 12.3.5 дахь заалтын "шүүхийн шинжилгээний байгууллагын" гэснийг "шүүх шинжилгээний байгууллагын адилтгал," гэж, мөн зүйлийн 12.4 дэх хэсгийн "Шүүхийн" гэснийг "Шүүх" гэж, мөн зүйлийн 12.5 дахь хэсгийн "шүүхийн" гэснийг "шүүх" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
