- Нүүр
- Монгол Улсын хууль
- БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 12 сарын 23 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт доор дурдсан агуулгатай 18 дахь заалт нэмсүгэй:
"18/хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлалыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах."
2 дугаар зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн "хохирол учирсныг" гэсний дараа "шүүх шинжилгээний байгууллага, эсхүл" гэж, 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн "байгаль орчны" гэсний дараа "болон хууль зүйн" гэж, мөн зүйлийн 6 дахь хэсгийн "хохирлыг" гэсний дараа "шүүх шинжилгээний байгууллагаар, эсхүл" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 18 дахь заалтын дугаарыг "19" гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын ", хохирол" гэснийг хассугай.
5 дугаар зүйл.Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
