A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ

2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр

Дугаар А/36

Улаанбаатар хот

Тушаал, тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Эрчим хүчний сайдын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 125 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Эрчим хүчний барилга байгууламж барих ажлын журам"-ын 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт "...хөрөнгийн эх үүсвэр..." гэсний дараа "...өмчийн хэлбэр..." гэж нэмсүгэй.

2.Эрчим хүчний сайдын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 125 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Эрчим хүчний барилга байгууламж барих ажлын журам"-ын 3 дугаар зүйлд доор дурдсан агуулга бүхий 3.2.1, 3.2.2 дахь заалт нэмсүгэй.

"3.2.1.15 кВ-аас доош хүчдэлийн түвшинтэй цахилгаан дамжуулах шугам, дэд станцын тоног төхөөрөмж, 1 Гкал/ц-аас доош хүчин чадалтай дулааны эх үүсвэр, дулаан дамжуулах төв, 200 мм-ийн голчтой болон түүнээс доош голчтой дулаан дамжуулах, түгээх шугамын угсралт, шинэчлэлт, өргөтгөлийн барилга байгууламжийг ашиглалтад оруулахад улсын комиссыг ажиллуулна."

"3.2.2.энэ журмын 3.2.1-д зааснаас бусад барилга байгууламжийг ашиглалтад оруулахад техникийн болон улсын комиссыг ажиллуулна."

3.Эрчим хүчний сайдын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 125 дугаар тушаалын 2 дахь хэсэгт "... Эрчим хүчний хөгжлийн төв ТӨААТҮГ /А.Бямбадорж/..." гэснийг "..."Эрчим хүчний үндэсний төв" ТӨХХК /Д.Бямбасүрэн/..." гэж өөрчилсүгэй.

САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН