- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 12 сарын 23 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт доор дурдсан агуулгатай 10.12 дахь заалт нэмсүгэй:
10.12.шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх |
Шүүх шинжилгээний төв байгууллага |
2 дугаар зүйл.Зөвшөөрлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "энэ хуульд" гэсний дараа "зааснаас" гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A


Сонсох:
Таны санал хүсэлт