A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар 22

Улаанбаатар хот

"МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР БАНКНААС БУСАД МЭДЭЭЛЭХ ҮҮРЭГТЭЙ ЭТГЭЭДЭД ЗАЙНЫ БОЛОН ГАЗАР ДЭЭРХ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙХ ЖУРАМ"-ЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр банкнаас бусад мэдээлэх үүрэгтэй этгээдэд зайны болон газар дээрх хяналт, шалгалт хийх журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Энэ тогтоолын 1-д заасан журмын 1.1.9 дэх заалтыг 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсүгэй.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 339 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба (Т.Жамбаажамц)-нд даалгасугай.

ДАРГА   Д.БАЯРСАЙХАН

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2026 оны 6 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 218

Улаанбаатар хот

Тогтоол хүчингүй болгох тухай

  Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр банкнаас бусад мэдээлэх үүрэгтэй этгээдэд зайны болон газар дээрх хяналт, шалгалт хийх журам батлах тухай" 22 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын албанд даалгасугай.

ДАРГА Т.ЖАМБААЖАМЦ

/Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсан/