A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН ЗУУНМОД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар 07

Зуунмод

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлийн Жаран гуравдугаар зүйлийн 2 дах хэсэг, Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн Хоёрдугаар бүлгийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн тоот тогтоолоор батлагдсан "Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж газрын төлбөрийн хэмжээг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлахаар тусгайлан эрх олгосны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 27 сумын газрын төлбөрийн хэмжээг баталсан тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 05 сарын 13-ны өдрийн "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээ батлах туха" 06 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Г.МӨНХБАДРАЛ