- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 77
Төрийн ордон, Улаанбаатар хо
Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
1/Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвийн дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталж, хэрэгжилтийг хангуулах арга хэмжээг 2023 оны 3 дугаар улиралд багтаан хэрэгжүүлэх;
2/Тус хуульд заасан дүрэм, журам, аргачлал, холбогдох бусад баримт бичгийг шинээр боловсруулах, хүчин төгөлдөр мөрдөж буй төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудалд хамаарах дүрэм, журам, аргачлал, холбогдох бусад эрх зүйн актуудыг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нийцүүлэн өөрчлөх, шинээр боловсруулах ажлыг энэ тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд багтаан зохион байгуулж, хэрэгжүүлэх.
2.Монгол Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн "Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай" 12 дугаар тогтоолын хавсралтын 1.3-т Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээнд гэсэн жагсаалтын 17-д заасан "Хувийн хэвшлийн санхүүгийн санаачилгыг дэмжих тухай" гэснийг, мөн жагсаалтын 25-д заасан "Концессын тухай /Шинэчилсэн найруулга/" гэснийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ц.Цэрэнпунцаг/-нд даалгасугай.
4.Энэ тогтоолыг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
