A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 12 сарын 09 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг буцаан хэрэглэхгүй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Концессын тухай хуулийн дагуу байгуулагдсан концессын гэрээ болон бусад дагалдах гэрээний нөхцөл нь хүчин төгөлдөр хэвээр байна.

Хэвлэх

3 дугаар зүйл.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Концессын тухай хуулийн дагуу байгуулагдсан концессын гэрээ, дагалдах гэрээ нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуультай зөрчилдсөн тохиолдолд тухайн гэрээний нөхцөлийг баримтална.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Хэрэв концессын гэрээг энэ хууль батлагдахаас өмнө байгуулсан, харин дагалдах гэрээнд гарын үсэг зураагүй бол Концессын тухай хууль хүчинтэй байх хугацаанд баталгаажуулсан гэж үзэн, дагалдах гэрээг энэ хууль батлагдахаас өмнө байгуулсанд тооцно.

Хэвлэх

5 дугаар зүйл.Энэ хууль хүчин төгөлдөр үйлчлэхээс өмнө гарын үсэг зурагдсан концессын гэрээ, дагалдах гэрээний нэмэлт, өөрчлөлт, эсхүл сунгалт хүчин төгөлдөр байна.

Хэвлэх

6 дугаар зүйл.Төрийн түншлэгч этгээд нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр боловсруулж байсан болон боловсруулж байгаа төслийн санал, мэдээлэл, холбогдох баримт бичгүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль батлагдсанаас хойш 2 сарын дотор хүргүүлнэ.

Хэвлэх

7 дугаар зүйл.Энэ хууль хүчин төгөлдөр үйлчлэхээс өмнө Концессын тухай хуулийн дагуу байгуулсан концессын гэрээнүүдэд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн болон тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран үнэлгээ хийж, цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах, дуусгавар болгох, цуцлах концессын гэрээнүүдийг Засгийн газар холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

Хэвлэх

8 дугаар зүйл.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасан дүрэм, журам, аргачлал, холбогдох бусад баримт бичгийг хууль батлагдсанаас хойш 6 сарын хугацаанд шинээр болон шинэчлэн боловсруулж батална.

Хэвлэх

81 дүгээр зүйл.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан Түншлэлийн төвийг байгуулах хүртэл уг төвийн чиг үүргийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.

/Энэ зүйлийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

Хэвлэх

9 дүгээр зүйл.Энэ хуулийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР