A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 12 сарын 09 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Аялал жуулчлалын тухай хуулийн 16 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 16.1.16 дахь заалт нэмсүгэй:

Хэвлэх

"16.1.16.аялал жуулчлалын салбарт Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд зааснаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг төлөвлөх, төслийн санал гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний хэрэгжилтийг хангах, хяналт тавих."

2 дугаар зүйл.Энэ хуулийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР