- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 12 сарын 09 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13 дахь заалтын "төсөл, хөтөлбөр" гэсний дараа "болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл" гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалтын "концессын" гэснийг "төр, хувийн хэвшлийн түншлэлийн" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
