- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 12 сарын 09 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 10.30 дугаар зүйл нэмсүгэй:
"10.30 дугаар зүйл:
10.30.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль зөрчих
1.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасан төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн санхүүжилт, төсвийн мэдээлэл, тайланг тогтоосон хугацаанд нь хүргүүлээгүй бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 28.2-т заасан үүргээ гүйцэтгээгүй хуулийн этгээдээс учирсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
