A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 12 сарын 09 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 8 дахь заалтад доор дурдсан агуулга бүхий дэд заалт нэмсүгэй:

Хэвлэх

"-төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөв, санхүүгийн удирдлага болон хяналт."

2 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 2 дахь заалтын "-концесс, төр-хувийн хэвшлийн түншлэлийн асуудал;" гэснийг "-төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал;" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР