A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 12 сарын 09 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын хилийн тухай хуульд доор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/28 дугаар зүйлийн 28.15 дахь хэсэг:

"28.15.Хилийн боомтод Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасны дагуу төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл хэрэгжүүлж болно."

2/29 дүгээр зүйлийн 29.4.6 дахь заалт:

"29.4.6.хилийн боомтод Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасны дагуу төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийг төлөвлөх, санал гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний хэрэгжилтэд хяналт тавих."

2 дугаар зүйл.Энэ хуулийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР