- Нүүр
- Монгол Улсын хууль
- СОЁЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 12 сарын 09 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
СОЁЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Соёлын тухай хуульд доор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:
1/21 дүгээр зүйлийн 21.1.12 дахь заалт:
"21.1.12.соёлын салбарт Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасны дагуу төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийг төлөвлөх, холбогдох байгууллагад төслийн санал гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний хэрэгжилтэд хяналт тавих;"
2/26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэг:
"26.5.Cоёлын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар зохицуулна."
2 дугаар зүйл.Соёлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.12 дахь заалтын дугаарыг "21.1.13" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
