- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 12 сарын 09 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"2.Төрийн өмчийн газар, түүний хэвлий, төрийн болон орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр эзэмшүүлэх, ашиглуулах, шинээр бий болгох, шинэчлэн сайжруулахтай холбогдсон харилцааг Газрын тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд зааснаар зохицуулна."
2 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын "концессын" гэснийг "төр, хувийн хэвшлийн түншлэлийн" гэж, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "концессийн" гэснийг "төр, хувийн хэвшлийн түншлэлийн" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
