A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 12 сарын 09 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХОГ ХАЯГДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хог хаягдлын тухай хуульд доор дурдсан агуулгатай зүйл, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/8 дугаар зүйлийн 8.1.15 дахь заалт:

"8.1.15.хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийг төлөвлөх, төслийн санал гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний хэрэгжилтийг хангах, хяналт тавих."

2/9 дүгээр зүйлийн 9.3.13 дахь заалт:

"9.3.13.хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийг төлөвлөх, төслийн санал гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний хэрэгжилтийг хангах, хяналт тавих;"

3/411 дүгээр зүйл.Төр, хувийн хэвшлийн түншлэлээр

Хэвлэх

төсөл хэрэгжүүлэх

"411.1.Хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх хүрээнд хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, төрөлжүүлэн ангилах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлж болно.

411.2.Хог хаягдлын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд зааснаар зохицуулна."

2 дугаар зүйл.Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.13 дахь заалтын дугаарыг "9.3.14" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР