- Нүүр
- Монгол Улсын хууль
- ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 12 сарын 09 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.9, 6.5.10 дахь заалтын "концессын гэрээ" гэснийг "төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ" гэж, мөн зүйлийн 6.2.4, 6.5.8 дахь заалтын "концессын зүйлийн жагсаалт" гэснийг "төр, хувийн хэвшлийн түншлэлийн жагсаалт" гэж, мөн зүйлийн 6.5.10 дахь заалтын "концесс эзэмшигч" гэснийг "хувийн хэвшлийн түншлэгч гэж, "концессын зүйл" гэснийг "төр, хувийн хэвшлийн түншлэлийн зүйл" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Шилэн дансны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.7 дахь заалтын ",концесс", 6 дугаар зүйлийн 6.4.8 дахь заалтын, 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтын "концесс," гэснийг тус тус хассугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
