A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 01 сарын 06 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

1/40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэг:

"40.3.Төсвийн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу төсөвт төвлөрүүлсэн цахим виз, оршин суух үнэмлэх хэвлэх үйлчилгээний хөлсний орлогыг байгууллагын нийтийн мэдээллийн дэд бүтэц, түүнийг ашиглах, хөгжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зориулан дараагийн жилийн төсөвт тусгаж санхүүжүүлнэ."

2/41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэг:

"41.1.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хууль болон холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг хангах төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх төрийн байгууллага мөн.

41.2.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагч нь төрийн тусгай албан хаагч байна."

3/41 дүгээр зүйлийн 41.14-41.19 дэх хэсэг:

"41.14.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэл, зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмыг Засгийн газар тогтооно.

41.15.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагчид дараах цол олгоно:

41.15.1.тэргүүн зөвлөх;

41.15.2.эрхэлсэн зөвлөх;

41.15.3.ахлах зөвлөх;

41.15.4.зөвлөх.

41.16.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь тэргүүн зөвлөх цолтой байх бөгөөд цолыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.

41.17.Тэргүүн зөвлөхөөс бусад цол олгох журмыг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

41.18.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагчийн албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цолны, докторын, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журам, хэмжээг Засгийн газар тогтооно.

41.19.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагчийг шилжүүлэн томилох шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүлээн зөвшөөрөөгүй, томилогдсон албан тушаалд очоогүй нь тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно."

2 дугаар зүйл.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1 дэх заалтын "тэдгээрийг" гэсний дараа "олгох, хэвлэх болон" гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийн "41.1-д" гэснийг "41.3-т" гэж, 41 дүгээр зүйлийн гарчгийн "Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч," гэснийг "Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагч," гэж, мөн зүйлийн 41.2 дахь хэсгийн "иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний" гэснийг "гадаадын иргэний" гэж, мөн зүйлийн 41.8 дахь хэсгийн "Улсын байцаагчийн хилийн боомтод" гэснийг "Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагчийн" гэж, мөн хэсгийн "ажилтанд" гэснийг "албан хаагчид" гэж, мөн зүйлийн 41.1-41.7 дахь хэсгийн дугаарыг "41.3-41.9" гэж, мөн хэсгийн 41.7.2-41.7.4 дэх заалтын дугаарыг "41.9.2-41.9.4" гэж, 41.7.6 дахь заалтын дугаарыг "41.9.6." гэж, 41.9-41.12 дахь хэсгийн дугаарыг "41.10-41.13" гэж, 41.10 дахь хэсгийн "41.9-д" гэснийг "41.10-т" гэж, 41.8 дахь хэсгийн дугаарыг "41.20" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР