- Нүүр
- Монгол Улсын хууль
- ДОТООДЫН ЦЭРГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 01 сарын 20 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ДОТООДЫН ЦЭРГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Дотоодын цэргийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/31 дүгээр зүйл:
"31 дүгээр зүйл.Дотоодын цэргийн байгууллага
31.Дотоодын цэргийн байгууллага нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн цэргийн байгууллага мөн."
2/7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг:
"7.3.Дотоодын цэрэг нь төрөлжсөн болон дэмжлэг үзүүлэх мэргэжлийн нэгжтэй байж болно."
3/8 дугаар зүйлийн 8.1.12, 8.1.13, 8.1.14 дэх заалт:
"8.1.12.объектод үүссэн цагийн байдалтай холбогдуулан шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу нэмэлт хүч хэрэгсэл дайчлах;
8.1.13.дотоодын цэрэг, алба хаагчийн гүйцэтгэх чиг үүргийн хуваарийг тогтоох, зарим чиг үүргийг анги, байгууллага, түүний алба хаагчид гүйцэтгүүлэхээр даалгах;
8.1.14.хуульд заасны дагуу алба хаагчийг энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах ажлыг зохион байгуулах;"
4/9 дүгээр зүйлийн 9.3, 9.4, 9.5 дахь хэсэг:
"9.3.Дотоодын цэргийн штабын даргаар цагдаа, дотоодын цэргийн байгууллагад 15-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч, эсхүл цэргийн мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын дадлага туршлагатай Монгол Улсын иргэнийг томилно.
9.4.Штабын дарга нь Дотоодын цэргийн командлагчийгтүр эзгүйд түүнийг энэ хуулиар олгосон эрхийн хүрээнд орлох бөгөөд гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үр дагаврыг өөрөө хариуцна.
9.5.Дотоодын цэргийн командлагч алба хаагч, ажилтныг томилж, чөлөөлөх, цол олгох, сэргээх, бууруулах, хураан авах, ёс зүй, сахилгын хариуцлага хүлээлгэх, дотоодын цэргийн байгууллагыг төлөөлөх, төсөв, хөрөнгийг захиран зарцуулах шийдвэр гаргах бүрэн эрхээ штабын даргад тушаалаар шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй."
5/12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэг:
"12.5.Объектын хамгаалалтад уртасгасан цагаар үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний ажиллах хугацааг Дотоодын цэргийн командлагч тогтооно."
6/33 дугаар зүйлийн 33.1.11 дэх заалт:
"33.1.11.хот, суурины дотор такси үйлчилгээнээс бусад нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих;"
7/33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг:
"33.3.энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Цагдаагийн албаны тухай хуулийн 22, 23, 24, 25, 26, 27, 29, 31, 32, 33, 40, 43, 44, 45 дугаар зүйлд заасан цагдаагийн алба хаагчийн тодорхой ажиллагаа явуулах журмыг мөрдөнө."
8/36 дугаар зүйлийн 36.6, 36.7 дахь хэсэг:
"36.6.Дотоодын цэргийн алба хаагч Цагдаагийн албаны тухай хуулийн 87.3, 89.2-т заасан баталгаагаар цагдаагийн алба хаагчийн нэгэн адил хангагдана.
36.7.Дотоодын цэргийн алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байх үед албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, албан тасалгаа, унаа болон биед нь үзлэг нэгжлэг хийх тохиолдолд тухайн алба хаагчийг шууд захирах даргад мэдэгдэнэ."
9/38 дугаар зүйлийн 38.3, 38.4 дэх хэсэг:
"38.3.Энэ хуулийн 38.2-т заасан шаардлагын хүрээнд дотоодын цэргийн алба хаагчийн хүнсний болон эдийн хангалт, сургалтын байр, сургалт, бэлтгэл, холбоо, мэдээлэл технологийн үйл ажиллагаа, судалгаа шинжилгээ, хамгаалах болон тусгай хэрэгсэл, хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцас, техник хэрэгслийн зардлыг улсын төсөвт тусгаж санхүүжүүлнэ.
38.4.Улсын онц чухал объектын хамгаалалтын найдвартай аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалуулагч байгууллагын нэмэлт санхүүжилт авч болох бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална."
2 дугаар зүйл.Дотоодын цэргийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн "мэргэжлийн" гэсний дараа "төв" гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Дотоодын цэргийн тухай хуулийн дараах заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалт:
"4.1.1."дотоодын цэргийн алба хаагч" гэж цэргийн тангараг өргөж, дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллаж байгаа цэргийн жинхэнэ алба хаагчийг;"
2/33 дугаар зүйлийн 33.1.10 дахь заалт:
"33.1.10.хамгаалалтад байгаа объектын ойр орчимд илэрсэн сэжиг бүхий хүн, тээврийн хэрэгсэлд үзлэг хийх, бичиг баримтыг шалгах, гаргасан зөрчлийг шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагад шилжүүлэх;"
4 дүгээр зүйл.Дотоодын цэргийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийн дугаарыг "7.4" гэж, 8 дугаар зүйлийн 8.1.12 дахь заалтын дугаарыг "8.1.15" гэж, 9 дүгээр зүйлийн 9.3, 9.4 дэх хэсгийн дугаарыг "9.6, 9.7" гэж, 33 дугаар зүйлийн 33.1.11 дэх заалтын дугаарыг "33.1.12" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Дотоодын цэргийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтын "улсын онц чухал" гэснийг, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийн "ажилласан хугацааг тооцоход улсын онц чухал объектын харуул хамгаалалтад" гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл.Дотоодын цэргийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
