- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 01 сарын 20 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл нэмсүгэй:
1/15.35 дугаар зүйл:
"15.35 дугаар зүйл. Дотоодын цэргийн хамгаалалтад байгаа объектод тогтоосон журам зөрчих
1.Дотоодын цэргийн хамгаалалтад байгаа объектод:
1.1.объектод зориулалтын бус газраар нэвтрэхийг оролдсон, нэвтэрсэн;
1.2.объектод зөрчилтэй нэвтрэх бичиг баримтаар нэвтрэхийг оролдсон;
1.3.объектын хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчаас бусад этгээд зэвсэгтэй нэвтрэхийг завдсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Дотоодын цэргийн хамгаалалтад байгаа объектын нутаг дэвсгэрт:
2.1.нэвтрэх эрх бүхий хүнд саад хийсэн;
2.2.агаарын зайд нисгэгчгүй, зайнаас удирддаг агаарын хөлгөөр нислэг үйлдсэн бол зөрчлийг арилгуулж, хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
2 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн "Тайлбар" хэсгийн "цагдаа," гэсний дараа "дотоодын цэрэг," гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
