- Нүүр
- Монгол Улсын хууль
- БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 01 сарын 20 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Банкны тухай хуулийн 21 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 21.2 дахь хэсэг нэмсүгэй:
"21.2.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк байгуулах зөвшөөрөл олгох, үүсгэн байгуулах болон хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны эрхлэх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулиар зохицуулна."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
