- Нүүр
- Монгол Улсын хууль
- БАНКИН ДАХЬ МӨНГӨН ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 01 сарын 20 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
БАНКИН ДАХЬ МӨНГӨН ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт доор дурдсан агуулгатай 7.2.7 дахь заалт нэмсүгэй:
"7.2.7.хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкинд байршуулсан хөрөнгө."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
