- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ/"Банкийг албадан татан буулгах арга хэмжээг хэрэгжүүлэх, банкны эрх хүлээн авагч томилох, дуусгавар болгох журам"/, /ЗХХАЭ №06. 2023.02.15/
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр
Дугаар А-15
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Банкны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Банкийг албадан татан буулгах арга хэмжээг хэрэгжүүлэх, банкны эрх хүлээн авагч томилох, дуусгавар болгох журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А-302 дугаар тушаалаар батлагдсан "Банкийг албадан татан буулгах арга хэмжээг хэрэгжүүлэх журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газар (Н.Ариунбат), Дотоод аудитын газар (А.Шижирмаа)-т тус тус даалгасугай.
ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН
Текст томруулах
A
A
A