A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛС САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар 36

Улаанбаатар хот

"БАНК БУС САНХҮҮГИЙН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ"-ДӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.10 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 160 дугаар тогтоолоор баталсан "Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам"-ын дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай:

"4.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь финтек зээлийн бүтээгдэхүүн гаргахад дараах шаардлагыг хангасан байна: 

4.4.1.ISO/IEC 27001 стандартыг хангах;

4.4.2.хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 2,500,000,000 /хоёр тэрбум таван зуун сая/ төгрөгөөс доошгүй байх.

4.5.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагааны зардлаа бууруулах зорилгоор гуравдагч этгээдийн мэдээллийн технологийн системд холбогдон тухайн программ хангамжид боловсруулагдсан мэдээллийг ашиглан зээл олгох тохиолдолд Хороонд заавал урьдчилан мэдэгдэнэ. Гуравдагч этгээд нь Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан шаардлагыг хангасан байна.

4.6.Энэ журмын 4.1-д заасны дагуу финтек зээлийн бүтээгдэхүүнийг бүртгүүлсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6, 17.1.7-д заасан үүргийг биелүүлж ажиллах ба холбогдох дүгнэлт, зөвлөмж, шаардлагын дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх тайлан, мэдээллийг дараа оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор Хороонд ирүүлнэ."

2.Мөн журмын 5.1.4 дэх заалтын "аутсорсингийн үйлчилгээгээр авч буй тохиолдолд тухайн" гэснийг хассугай.

3.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба (Т.Жамбаажамц)-д даалгасугай.

ДАРГА Д.БАЯРСАЙХАН