- Нүүр
- Зөвлөл, хороо, бусад байгууллага
- "ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛД ШУДАРГА ӨРСӨЛДӨХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ ЖУРАМ"-Д ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар 65
Улаанбаатар хот
"ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛД ШУДАРГА ӨРСӨЛДӨХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ ЖУРАМ"-Д ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.6 дэх заалт, Монгол Улсын Их хурлын 2022 оны 35 дугаар тогтоолын 2 дах хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 57 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх журам"-д дараах өөрчлөлтийг оруулсугай:
1.2 дах хэсгийг "1.2.Харилцаа холбооны салбарт шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх зохицуулалт нь Дэлхийн худалдааны байгууллагаас гаргасан Зохицуулалтын зарчмууд, Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай, Шуудангийн тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай, Зохиогчийн эрхийн тухай, Зөвшөөрлийн тухай, Өрсөлдөөний тухай хууль болон бусад хууль, тогтоомж, Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогын баримт бичигт нийцсэн байна" гэж,
1.3 дах хэсгийг "1.3.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийн 9.2, 9.3, 9.4, 9.5, 9.6, 9.7, 9.8, 9.9, 9.10, 9.11, 9.12, 9.13, 9.14, 9.15-д, Харилцаа холбооны тухай хуулийн 12.3-д заасан үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болон бүртгэлтэй иргэн, хуулийн этгээд нь Зохицуулах хорооны хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэхтэй холбоотой зохицуулалтын баримт бичиг, тогтоол шийдвэр энэхүү журмыг дагаж мөрдөнө." гэж.
2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.
ДАРГА Г.ЧИНЗОРИГ
Хорооны хуралдааны НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.НАРАНМАНДАХ
Текст томруулах
A
A
A