- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 03
Төрийн ордон, Улаанбаатар хот
Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай" Улсын Их Хурлын 1998 оны 05 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Монгол Улсын хилээр тарифын бус бусад хязгаарлалттай нэвтрүүлэх бүлэг барааны жагсаалт"-ын 7, 9 дүгээрт "Гаргах" гэсний дараа ", оруулах" гэж нэмсүгэй.
2.Дээрх тогтоолын 2 дугаар хавсралтын 7 дугаарт "Үржлийн мал" гэснийг "Мал" гэж, 9 дүгээрт "Мал, амьтны үр хөврөл, бичил биетний өсгөвөр" гэснийг "Мал, амьтны үр, хөврөл, үржүүлгийн бусад бүтээгдэхүүн" гэж тус тус өөрчилсүгэй.
3.Энэ тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
