A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 35

Улаанбаатар хот

ГАЗРЫН ТОСНЫ ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

"Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай" Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын 4 дэх заалт, "Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Импортоор оруулж байгаа 92 октантай автобензиний гаалийн албан татварын хувь, хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 0 хувиар тогтоосугай.

(Энэ заалтад Засгийн газрын 2023 оны 455 дугаар тогтоол, Засгийн газрын 2024 оны 242 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт орсон)

2.Дотоодын зах зээлд борлуулж байгаа автобензин, дизель түлшний хангамж, нийлүүлэлт, жижиглэнгийн үнийг тодорхой түвшинд тогтвортой байлгах талаар холбогдох арга хэмжээг авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (Ц.Уртнасан) нарт үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ГАНБААТАР