A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 34

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар"-ын 7 дахь заалтын "Гаалийн ерөнхий газар"-ын "108" гэснийг "140" гэж өөрчилсүгэй.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан гаалийн байгууллагын системийн хэмжээнд чиг үүргийн шинжилгээ хийсний үндсэн дээр Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын холбогдох тогтоолд заасан төрийн тусгай албан тушаалын зэрэглэлд нийцүүлэн тухайн зэрэглэлд хамаарах албан тушаалыг тодорхойлох арга хэмжээ авч, гаалийн байгууллагын үйл ажиллагааг 2023 оны батлагдсан төсөв, орон тооны нийт хязгаарт багтаан зохион байгуулж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН