- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ (допингийн эсрэг)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 376
Улаанбаатар хот
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
Биеийн тамир, спортын тухай хуулийн 21.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Допингийн эсрэг үндэсний дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ тогтоолын 1-д заасан дүрмийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх талаар зохих арга хэмжээ авч, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэд даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай" Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 391 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4."Допингийн эсрэг үндэсний дүрэм"-ийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг спортын төрийн бус байгууллагуудад зөвлөсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.БАТ-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A