A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • СТАНДАРТЧИЛАЛ, ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 01 сарын 06 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

СТАНДАРТЧИЛАЛ, ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, тайлбар нэмсүгэй:

Хэвлэх

1/9 дүгээр зүйлийн 9.5, 9.6 дахь хэсэг:

"9.5.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 1.5, 1.12, 1.13, 1.15, 1.16, 1.17, 1.18, 1.24, 1.25, 1.29 дэх заалт, 7 дахь хэсгийн 7.2, 7.4, 7.6 дахь заалт, 11 дэх хэсгийн 11.7 дахь заалтад заасан тусгай зөвшөөрлийн болон 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.9, 1.11 дэх заалт, 7 дахь хэсгийн 7.1 дэх заалтад заасан энгийн зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх үйл ажиллагаанд холбогдох техникийн зохицуулалтыг мөрдөнө.

9.6.Зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 5.2-т заасан техникийн зохицуулалтыг дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд зөрчсөн тохиолдолд Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон хүчингүйд тооцох үндэслэл болно."

2/12 дугаар зүйлийн 12.6, 12.7 дахь хэсэг:

"12.6.Бүтээгдэхүүн, үйлчилгээ нь стандартын шаардлага хангасныг энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан байгууллага, хуульд заасан эрх бүхий байгууллага тогтооно.

12.7.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд тодорхой төрлийн зөвшөөрөл олгох, сунгах үйл ажиллагааг баталгаажуулалтын байгууллагаас олгосон тохирлын гэрчилгээг үндэслэн хялбаршуулсан журмаар явуулж болно. Энэ үйл ажиллагаанд хамаарах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалтыг Засгийн газар батална."

3/15 дугаар зүйлийн 15.8 дахь хэсэг:

"15.8.Тохирлын үнэлгээний үр дүнгээр тохирлын гэрчилгээг хүчингүй болгосон тохиолдолд энэ тухай зөвшөөрөл олгосон эрх бүхий этгээдэд болон стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ. Мэдэгдлийг үндэслэн зөвшөөрөл олгосон эрх бүхий этгээд тухайн зөвшөөрлийг хүчингүй болгоно."

4/4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтын тайлбар:

"Тайлбар:Энэ зүйлийн 4.1.2-т заасан "сонгон хэрэглэх баримт бичиг" гэж хүчин төгөлдөр стандартаас хэрэглэхэд тохирох стандартыг сонгохыг ойлгоно."

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР