A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 01 сарын 06 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

АВТО ЗАМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Авто замын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

1/17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэг:

"17.6.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 4.1-д заасан зөвшөөрлийг олон улс, улсын чанартай замыг сэтлэх, орц, гарц гаргах тохиолдолд авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийслэл, орон нутгийн чанартай авто замыг сэтлэх, орц, гарц гаргах тохиолдолд аймаг, нийслэлийн Засаг дарга олгоно."

2/33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг:

"33.3.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5.2-т заасан зөвшөөрлийг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно."

2 дугаар зүйл.Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"20.6.Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг гүйцэтгэхэд төмөр зам, харилцаа холбоо болон цахилгааны шугам, цэвэр, бохир усны хоолой, бусад барилга байгууламжийн үйл ажиллагааг түр зогсоох зайлшгүй шаардлагатай тохиолдолд холбогдох эрх бүхий байгууллагад мэдэгдэж, зохих арга хэмжээ авч ажиллана."

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР