A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 01 сарын 06 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

АГААРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Агаарын тухай хуулийн 18 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 18.4 дэх хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"18.4.Энэ хуулийн 18.1-д заасан зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу зохицуулна."

2 дугаар зүйл.Агаарын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн "6.1.11" гэсний дараа ", 6.1.2" гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Агаарын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"18.1.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.10-т заасан агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглах зөвшөөрлийг тухайн сум, дүүргийн Засаг дарга олгоно."

4 дүгээр зүйл.Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2 дахь заалтын "нийслэлийн Засаг даргын" гэснийг "бүх шатны Засаг даргын" гэж, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийн "ажлын алба" гэснийг "байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага" гэж, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн "жагсаалт," гэснийг "жагсаалт болон энэ хуулийн 25.5-д заасан мэргэжлийн байгууллагын эрх олгоход тавигдах шаардлагыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн" гэж, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн "нэгдмэл стандартын" гэснийг "стандартын" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Агаарын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтын "алба болон энэ хуулийн 24.1-д заасан Уур амьсгалын өөрчлөлтийн ажлын" гэснийг, 7.1.8 дахь заалтын "агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрийг ашиглах зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, цуцлах, хүчингүй болгох," гэснийг, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн "мэргэжлийн албатай хамтран" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Агаарын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь заалтыг, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

7 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР