- Нүүр
- Монгол Улсын хууль
- АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 01 сарын 06 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Амьтны тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/5 дугаар зүйлийн 5.2.6 дахь заалт:
"5.2.6.хуульд заасан бусад бүрэн эрх."
2/7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэг:
"7.7.Төрийн захиргааны төв байгууллага эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх, халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор амьтныг агнах, барих зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу зохицуулна."
3/291 дүгээр зүйл:
"291 дүгээр зүйл.Дуудлага худалдаа зохион байгуулах
291.1.Энэ хуулийн 20.2-т заасан ховор амьд амьтны цуглуулга хийх тусгай зөвшөөрөл, 25.1-д заасан тусгай болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барих тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлд заасны дагуу дуудлага худалдааны журмаар олгоно.
291.2.Энэ хуулийн 291.1-д заасан зөвшөөрлийн дуудлага худалдааг мөн хуулийн 26.3-т заасны дагуу Засгийн газраас тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталсан шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор олон нийтэд нээлттэй мэдээлж, 30 хоногийн дотор цахим хэлбэрээр зохион байгуулна.
291.3.Дэнчин төлж бүртгүүлсэн этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч дуудлага худалдаанд оролцоно.
291.4.Анхны болон хоёр дахь дуудлага худалдаанд оролцогч нь дуудлага худалдаа эхлэх босго үнийн 10 хувьтай тэнцэх хэмжээний дэнчинг дуудлага худалдаа эхлэхээс 24 цагийн өмнө дуудлага худалдаа зохион байгуулагчийн холбогдох дансанд байршуулна.
291.5.Дуудлага худалдаа зохион байгуулагч нь дуудлага худалдаа явуулах тухай шийдвэр, төлбөрийн хэмжээг танилцуулна.
291.6.Анхны үнийн санал гарснаар дуудлага худалдааг эхэлсэнд тооцох бөгөөд хамгийн өндөр үнийн саналаар ялагч тодорсноор дуудлага худалдааг дуусгавар болгоно. Дуудлага худалдаанд оролцогчид үнийн санал гаргаагүй тохиолдолд долоо хоногийн дотор хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулна.
291.7.Дуудлага худалдаа зохион байгуулагч нь сүүлийн үнийг зарлаж, сүүлийн үнэ тодорхой болсны дараа дуудлага худалдааг дуусгавар болгож, ялагчийг зарлана. Дуудлага худалдааны ялагч нь дуудлага худалдаанд ялсан үнийг 24 цагийн дотор дуудлага худалдаа зохион байгуулагчийн холбогдох дансанд бүрэн төлсний дараа зохион байгуулагч ялагчийг баталгаажуулсан шийдвэр гаргана.
291.8.Дуудлага худалдааны ялагч энэ хуулийн 291.7-д заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй бол дэнчинг улсын орлого болгож, дуудлага худалдааны үед дараагийн өндөр үнийн санал гаргасан этгээдэд санал тавина.
291.9.Дуудлага худалдааг зохион байгуулагч дуудлага худалдааны явцад тэмдэглэл үйлдэж,дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулна. Оролцогчид болон зохион байгуулагч талын төлөөлөл тэмдэглэлд гарын үсэг зурна.
291.10.Дуудлага худалдаанд оролцогчид тэмдэглэлд үндэслэлгүйгээр гарын үсэг зурахаас татгалзсан тохиолдолд дэнчингээ алдана.
291.11.Энэ хуулийн 291.7-д заасан төлбөрийг төлөхөд дуудлага худалдаанд оролцоход урьдчилан төлсөн дэнчинг үнийн дүнд оруулж тооцно.
291.12.Дараах тохиолдолд хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулна:
291.12.1.дуудлага худалдаанд нэг оролцогч ирсэн;
291.12.2.дуудлага худалдаанд оролцогчид үнийн санал гаргаагүй;
291.12.3.энэ хуулийн 291.8-д заасан нөхцөл байдал үүссэн бөгөөд дараагийн өндөр үнийн санал гаргасан этгээд татгалзсан тохиолдолд.
291.13.Дуудлага худалдаанаас олсон нийт орлогын 50 хувийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.3.1-д заасан Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлнэ.
291.14.Энэ хуулийн 291.1-д заасан зөвшөөрлийн дуудлага худалдааны эхлэх босго үнийн хэмжээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно."
4/36 дугаар зүйлийн 36.7, 36.8 дахь хэсэг:
"36.7.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 36.1-д заасан зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг хүлээн авах, магадлан шалгах ажиллагааг ажлын 15 өдрийн дотор явуулах бөгөөд уг ажиллагааг дууссанаас хойш ажлын таван өдрийн дотор холбогдох саналыг Засгийн газарт хүргүүлнэ.
36.8.Засгийн газар энэ хуулийн 36.7-д заасан саналыг ажлын 15 өдөрт багтаан хэлэлцэж, шийдвэр гаргана."
2 дугаар зүйл.Амьтны тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/5 дугаар зүйлийн 5.2.5 дахь заалт:
"5.2.5.Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 5-д заасны дагуу сүргийн бүтцийн төлөв байдал, тархац, нөөцийг харгалзан тухайн агнуурын бүс нутагт ан хийх, эсхүл зарим зүйл агнуурын амьтныг агнах, барихыг тодорхой хугацаагаар хязгаарлах;"
2/5 дугаар зүйлийн 5.7.2 дахь заалт:
"5.7.2.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.11-д заасан зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу иргэн, хуулийн этгээдэд олгох;"
3/7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэг:
"7.6.Ховор амьтны жагсаалтыг Засгийн газар батална."
4/25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг:
"25.1.Иргэн ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад эрхийн бичиг, иргэн, хуулийн этгээд тусгай болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад тусгай зөвшөөрөл авч, гэрээ байгуулна."
5/25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэг:
"25.5.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.23, 1.24, 8.2 дугаар зүйлийн 1.12-т заасан зөвшөөрлийг олгох эрх бүхий этгээд энэ хуулийн 26.2, 26.3-т заасан агнуурын амьтны тоо хэмжээнд багтаан харьяалах нутаг дэвсгэрт агнуурын амьтан агнах, барих зөвшөөрлийг иргэн, хуулийн этгээдэд олгож болно."
6/36 дугаар зүйлийн 36.1-36.5 дахь хэсэг:
"36.1.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан зөвшөөрлийг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний дагуу Засгийн газар олгоно.
36.2.Иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 36.1-д заасан амьтнаас бусад амьтныг амьдаар нь, мөн амьтны гаралтай түүхий эд, судалгааны ажлын сорьц дээжийг улсын хилээр нэвтрүүлэх хүсэлтийг төрийн захиргааны төв байгууллагад гаргана.
36.3.Энэ хуулийн 36.2-т заасан улсын хилээр нэвтрүүлэх асуудлыг Генетик нөөцийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
36.4.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.13-т заасан харь амьтныг нутагшуулах, өсгөж үржүүлэх зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно.
36.5.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх асуудлыг мөн хуулийн 3.3 дугаар зүйлийн 1-д заасны дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ."
3 дугаар зүйл.Амьтны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийн "ашиглахыг төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр гүйцэтгэнэ" гэснийг "ашиглахын тулд төрийн захиргааны төв байгууллагатай гэрээ байгуулна" гэж, 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийн "Иргэн, хуулийн этгээдэд" гэснийг "Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.15-д заасан" гэж, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн "төрийн захиргааны төв байгууллага" гэснийг "энэ хуулийн 25.5-д заасан зөвшөөрлийг олгох эрх бүхий этгээд" гэж, 36 дугаар зүйлийн 36.6 дахь хэсгийн "36.1, 36.2-т" гэснийг "36.1-д" гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Амьтны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.4 дэх заалтыг, 19 дүгээр зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
5 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
